Герман улсын нэгэн компанийн хамт олон нийт 3300 илүү цаг ажиллаж, энэ мөнгөө ажлынхаа хүний хавдартай хүүгийн эмчилгээнд хандивласан байна. Ганц бие эцэг Андреа Граффын дөрвөн настай хүү цусны цагаан эсийн хавдар өвчнөөр оношлогдож, хүүгээ асрахаар чөлөө аваад нэг жил орчим болжээ. Тэрбээр Гессе дэх дизайны компанид ажилладаг аж. Дөрвөн настай Жулиусын талаар мэдээд 700 гаруй ажилтан тусламжийн гараа сунгахаар шийдсэн. 

Ноён Графф "Энэ их тусламж, дэмжлэггүйгээр би өдийд ажилгүй болох байсан" хэмээн Oberhessische Presseсонинд ярьсан байна. Жулиусын эмчилгээний эхний есөн долоо хоног хэвтрийн дэглэм барих шаардлагатай болсон. Өдгөө 36 настай ноён Графф чөлөө авсаар ажлаасаа халагдах нь гэж эмээх үед хүний нөөцийн мэргэжилтэн нь туслахаар шийджээ. 

Andreas Graf, his son Julius, Seidel CEO Andreas Ritzenhoff (left) and HR Manager Pia Meier in front of the production hall of Seidel and Carus in Fronhausen near Marburg

Ахлах менежер болон ажилтнуудын эвлэл нэгдэг илүү цагаар ажиллаж Граффт туслах шийдвэрт хүрсэн. Үүнийгээ ажилтнууддаа дуулгахад дуртайяа зөвшөөрсөн ажээ. Хоёр долоо хоногийн хугацаанд л гэхэд нийт 3264 илүү цаг ажилласан байна. Үүнээс нэг ч ажилтан арагш суугаагүй. Ганц бие ноён Графф баярын нулимс дуслуулан талархсанаа илэрхийлжээ. 

Ноён Графф хүүхдээ есөн сар эмнэлэгт сахихад салсан эхнэр нь зүрхний өвчнөөр таалал төгссөн гэнэ. Энэ сарын сүүлчээр таван нас хүрэх Жулиус гэртээ эмчилгээгээ хийлгэж байгаа. Хүүг эрч хүчтэй болсон, удахгүй цэцэрлэгт явж эхлээд өөрөө ажилдаа орох байх хэмээн найдаж буйгаа хэлжээ.