Үг олонтой, бухимдал ихтэй хүмүүсээс хол бай, тэд сэтгэл санааг үймүүлдэг.     Өөрийгөө хэнтэй ч бүү харьцуул, тэгвэл та өөрийгөө үнэ цэнэгүй, хэнд ч хэрэггүй гэж мэдрэх магадлалтай. Танаас илүү, эсвэл дутуу хүн үргэлж байдаг. 

Мөрөөдөлдөө амжилтынхаа адил баярла. Авьяас чадвар чинь бага байсан ч дурла, чамд буй зүйлсийн хажууд эрдэнийн адил нандин зүйл шүү дээ. Хийж буй ажилдаа анхааралтай бай, хорвоо ертөнц худал хуурмагаар дүүрэн байдаг. Гэхдээ санаа муутай, аймхай байж болохгүй, хүмүүс агуу зүйлийг эрмэлздэг болохоор тэр. Амьдрал гэдэг баатарлаг хүч, эр зоригоор дүүрэн сайхан орчил. 

Өөрийнхөөрөө бай. Нөхөрлөлөөр тоглож болохгүй. Хайр дурлалд эрээгүй бүү ханд, хий хоосон, сэтгэл гутралын хажууд хайр дурлал бол үүрд мөнхийнх.

Он жилүүд танд өгөх зөвлөгөөг өгөөмөр сэтгэлээр хүлээн авч, залуу насыг талархалтайгаар үдээрэй. Хэлж ирдэггүй гай зовлонд сэтгэл зүрхээ бэлд. Төсөөллөөр биеэ бүү ядраа. Хүн туйлдаж, ганцаардсан үедээ л айдсыг бий болгодог. 

Сахилга баттай байхын зэрэгцээ өөртөө бүү хатуу ханд. Чи бол огторгуйн од, ойн моддын адил энэ ертөнцийн хүүхэд учраас амьдрах эрх чамд бүрэн дүүрэн бий. Үүнийг чи ойлгосон ч бай, үгүй ч бай энэ бол жамаараа яваа ертөнц. Бурхан чиний төсөөлөлд хэрхэн буудгаас үл хамааран түүнтэй энх тайван бай. 


Энэхүү захидлын эзэн бол АНУ-ын Индиана мужийн зохиолч, өмгөөлөгч Макс Эрманн юм. Тэрбээр тэмдэглэлийн дэвтэртээ “Хэрэв биелдэг бол үр хойчдоо нэгэн бэлэг үлдээхийг хүслээ. Энэ нь талархсан сэтгэл шингэсэн бяцхан эссе билээ" хэмээн бичиж үлдээжээ. Зохиолч 1872-1945 оныг хүртэл амьдарсан бөгөөд захидлыг 1920-иод оны сүүлээр бичсэн байх магадлалтай.

Балтимор дахь Гэгээн Павелын сүмийн нэгэн номлогч энэхүү захидлыг өөрийн мөргөлчид зориулан хадгалжээ. Үүний дараа гараас гарт дамжсаар 1965 онд нэгэн хүн эссег хараад цааш судалсан байна. Анхлан тэрбээр захидлыг Зул сарын баярын ил захидал гэж бодсон ч хавтсан дээр нь “Гэгээн Павелын хуучин сүм. 1962 он” хэмээсэн байжээ.