Тейлор Так буюу Тейлор Т нэрээр танигдсан нэмэх размерийн модель нь Өмнөд Солонгост алдартай нэгэн. Тэрээр Космополитан, Queen Size сэтгүүлүүдийн нүүрэнд гарч байсан байна. Мөн Curvy Sense, Hotping, Romwe, Fashion Nova and SheIn зэрэг алдартай брэндүүдийн моделиор ажиллаж байжээ.

Так Английн Лондон хотод анх фото зурагчны нүдэнд өртсөн гэнэ. Саналыг сонсонгуут түүний толгойд “Юу гэсэн үг вэ? Би тарган, бас намхан –Би чадахгүй” гэсэн бодол  шууд орч ирсэн байна.

Жилийн дараа, тэрээр бие махбодийн хэмжээнээс хамааралгүй, эерэг хандлагыг түгээх нийгмийн идэвхтэн болсноор, тус хандлагыг дэлгэрүүлэх болжээ. Так Өмнөд Солонгосын 14 размер хувцас өмсдөг. Тэрээр нэгэн ярилцлагын үеэр “Би нэмэх размертай эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэйгээр "Би өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг” гэж хэлэхийг хүсдэг хэмээн ярьсан байна. 

Мөн тэрээр "Туранхай, галбирлаг байх нь секси гэсэн ойлголтыг төрүүлдэг ба тарган байх нь “залхуу” гэсэн нийгмийн хандлагыг төрүүлж, тарган хүмүүсийг нийгмээс шоовдорлодог. Би багаасаа жингээ барьж, хоолны клубуудад элссэн. Мөн ажлын байран дээрээ ч гэсэн “надтай суух хүн гарч ирэх болов уу” гэсэн сөрөг асуултуудтай тулгарч байсан. Тиймээс одоо би эмэгтэйчүүдэд урам зориг өгөхийг хүсч байна. Тарган болохоороо бусдаас нуугдаж, өөрийгөө муухай гэж бодох хэрэггүй” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: https://nextshark.com