Триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-29-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгий нуурт боллоо. Тус тэмцээний 45-аас дээш насны сонирхогчдын ангилалын (300м сэлэлт-5км дугуй- 2км гүйлт)-ийн төрөлд МАХН-ын дарга Н.Энхбаяр 76 дугаартай оролцож, 4 дүгээр байр эзэлжээ. Тэрээр Ironman клубын тамирчин юм байна.