Эрүүгийн цагдаагийн газраас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас гэрчийн мэдүүлэг авахаар зарлан дуудсан байна.

Түүнийг энэ сарын 21 буюу өнөөдөр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ирж уулзахыг хүссэн ажээ.

Одоогоор түүнийг ямар асуудлаар дуудаж уулзаж байгаа нь тодорхойгүй ч УИХ-ын гишүүн М.Энхболд өөрийг нь гүтгэсэн гэж үзэн хуулийн байгууллагад хандаж шалгуулахаа мэдэгдсэн юм. Тэгэхээр уг асуудалтай холбоотой байх өндөр магадлалтай.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орох үеэрээ УИХ-ын дарга асан М.Энхболдын талаар хэд хэдэн баримтыг дэлгэсэн билээ. Тухайлбал Эрдэнэтийн 49 хувийн асуудлын гол зохион байгуулагчдын нэг гээд хэрхэн ХХБ-ны хувийг санал болгож байсан талаар ярьсан байдаг.