МАХН-ын Их хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Дөнгөж сая МАХН-ын дарга Н.Энхбаярыг намын даргаас чөлөөлөх санал хураалт явуулахад хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар дэмжсэн байна. 

Өнөөдөр болж буй Их хурлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү санаачилан зарласнаар зохион байгуулагдаж бөгөөд намын дарга Н.Энхбаяр ирээгүй байгаа юм.

Намын зарим гишүүд МАХН-ын төв байр болон Төрийн ордны гадна талбайд тус Их хурлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна.

Өнгөрсөн даваа гарагт МАХН-ын удирдлагууд хоёр хуваагдан хэвлэлийн бага хурал хийж, намын Их хурлыг өөр өөр өдрүүдэд хийхээр товлосон хэмээн мэдэгдсэн нь МАХН-ын гишүүд хоёр хуваагдсан гэдгийг харуулаад буй юм.

Намын даргаа огцруулсан тус намынхаа өнөөдөр хөтөлбөрийнхөө дагуу шинэ даргаа сонгох учиртай: