Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэлтнүүдийн намаас нэр дэвшигч Жаир Болсонаро сонгуулийн эхний шатанд ялалт байгуулсан байна.

Ж.Болсонаро нийт сонгогчдын талаас илүү хувийн саналыг авч чадаагүй тул энэ сарын 28-нд болох сонгуулийн хоёрдугаар шатанд Ажилчны намаас нэр дэвшигч Фернандо Хаддадтай дахин өрсөлдөх юм.

Сонгогчдын саналыг тоолж дуусахад Ж.Болсонарогийн төлөө нийт сонгогчдын 47 хувь нь саналаа өгсөн бол Ф.Хаддад сонгогчдын 28 хувийн саналыг авсан байна.

Сонгуулийн өмнө явагдсан санал асуулгын дүнгүүдээс үзэхэд, сонгуулийн хоёрдугаар шатанд хоёр нэр дэвшигчдэд өгөх сонгогчдын санал тэнцэх магадлал өндөр байгаа ажээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг