Netflix омпани Франт Гвогийн бүтээл "The Wandering Earth" киног cтриминг үйлчилгээгээр үзүүлэх эрх авсан нь энэ жилийн хамгийн өндөр орлоготой кино юм. 

Sci-fi адал явдалт кино нь  2 дугаар сарын 5-нд нээлтээ хийснээс хойш 14 хоногийн дотор 3.8 тэрбум юань (565 сая ам.доллар) давсан орлоготой байсан гэж Maoyan тасалбарын платформ мэдэгджээ.


Энэ кино нь "Sci-fi-ийн Хятадын өвөг эцэг" хэмээн нэрлэгддэг Лю Цисиний ижил нэртэй 2000 оны зохиол дээр үндэслэгдсэн бөгөөд тэрээр 2008 онд "Гурвалсан Биеийн Асуудал" сэдэвт бүтээлээрээ "Хьюго"-ийн шагналыг хүртсэн Азийн анхны зохиолч юм.

"The Wandering Earth" кинонд Дэлхийн нэгдсэн засгийн газар нь насжилт явагдаж байгаа нарны эрчим хүчээс дэлхийг аврах ажиллагааг эхлүүлдэг. Нар нь аварга том улаан хүрээгээ тэлж, дэлхийг сүйтгэх хэмжээнд тулж очно. Аврах ажиллагааны зорилго нь дэлхийг өөр нарны системийн тойрог зам болох Alpha Centauri системд оруулан хүн төрөлхтөнг хамгаалж үлдэхэд оршино.

Гвогийн найруулж, зохиолыг нь бичсэн уг кинонд Хятадын Qu Chuxiao, Wu Jing, Li Guangjie, Ng Man-Tat and Zhao Jinmai нар оролцон тоглосон байна. Netflix энэхүү киног 28 хэл дээр орчуулан гаргах бөгөөд дэлхийн 190 орны үзэгч "The Wandering Earth" киног Netflix-ээр дамжуулан үзэх аж.

“Манай кино дэлхийн өнцөг булан бүрт хүмүүст хүрч чадах болсонд би баяртай байна” хэмээн Гво хэлжээ.

Киноны тусгай эффект болон гүйцэтгэлийг хийж дуусгахад 2 жилийн хугацааг зарцуулсан ба 3000 гаруй концептийн загвар, 10,000 өвөрмөц обьект ашиглажээ. Эдгээрээс гадна 2000 тусгай эффект бүхий шотуудыг ашигласан ба компьютер график ашиглан гаргасан дүрслэлүүдийг багтаасан гээд нүсэр их ажил орсон бүтээл хэмээн Netflix мэдэгджээ. 

Уг киног Сингапурын Netflix-ээр энэ сарын 21-нээс эхлэн цацаж эхэлжээ. Бусад нээлтүүдийн хугацаа одоогоор тодорхойгүй байна. 


Эх сурвалж: https://nextshark.com