Netflix алдарт “Game of Thrones” цувралын Япон хувилбар буюу самурайн дайн тулааны талаар түүхэн цуврал хийж эхэлжээ. 

“Age of Samurai: Battle for Japan” нэртэй тус цувралд Японы хаан ширээний төлөөх дайн тулаан болоод хүчирхэг дайчид, самурай нарыг түлхүү тусгах аж. 

Гол дүрийн баатар нь Дэйт Масамунэ хэмээх самурай аж. Түүнийг “Нэг нүдэт луу” гэх Япон улсын хаан ширээг эзэмших, бутарсан улсыг нэгтгэхээр 400 жил тулалдсан 3 баатрын дүрээс сэдэвлэжээ. 

Масамунэ багадаа өвчний халдвар авсан нүдээ өөрийн гараар суга татжээ. Тэрээр хаан ширээний төлөө төрсөн дүүгээ хөнөөж, 17 насандаа эцгийнхээ хаан ширээг залгамжилсан юм. Масамунэ самурай хэд хэдэн аниме, видео тоглоомуудад мөнхлөгдсөн байна.