Хүүхдийн зохиолч, судлаач Адъяагийн Найгалмаа хүүхдэдээ хэрхэн хуваалцах сэтгэлгээг суулгах талаар зөвлөж байна.

Юуны өмнө дөрөв хүртэлх насны хүүхэд өглөгч занг ойлгодоггүй гэдгийг анхаарай.
Тэр хүсвэл өгнө, хүсэхгүй бол хэнд ч юуг ч өгөхгүй.
Өгөхгүй байна гэдэг нь муу зан гэсэн үг биш. Харин та шахаж, шаардах хэрэггүй, бусадтай хуваалцах занг үлгэрлэн сургадаг.


Та хүүхдэдээ ийм үгсийг хэлдэг юм биш биз?


- Тоглоомоороо ганцаараа тоглоорой гэж захидаг бол,
- Хоолоо хурдхан идээрэй тэгэхгүй бол агаа, анай өөр бусад хэн нэг нь идэх гээд байна гэж шахдаг бол,/харамлах занг зааж сургаж байгаатай адил юм/
- Дөнгөж сая авч өгсөн шинэхэн толгоомоор нь ханатал тоглуулдаггүй, үзүүлэн мэт хадгалдаг бол,
- Тоглоом огт авч өгдөггүй бол,
- Бусадтай тоглуулдаггүй бол,
- Хүүхдүүд хоорондоо тоглож тоглоомоо булаацалдах үед шүүгч мэт хөндлөнгөөс оролцдог бол...

Дээр дурдсан зангуудыг та гаргадаггүй ч хүүхэд тань бусадтай хуваалцах сэтгэлгүй өсөж байгаа бол та хүүхэдтэйгээ хамт тоглохдоо, хооллохдоо, хувцаслахдаа үлгэрлэн үзүүлээрэй бас ярилцаарай.

- Бусадтайгаа хамт тогло!
- Байгаа бүхнээ хуваалц!
- Бусад нь болж байвал хүү минь, охин минь аяндаа болно! гэсэн хуваалцах сэтгэлийг сургаарай!