Хонь


Гараг эрхсийн нөлөөгөөр хонинууд шинэ долоо хоногийг аз жаргалтай эхлүүлнэ. Дотоод хүчээ сайн төлөвлөж чадвал ажлаа хугацаанд нь дуусгах боломжтой. Ямар нэгэн эд хөрөнгийн маргаантай байгаа бол шийдэгдэнэ. Хосууд аз жаргалдаа умбасан долоо хоног байх нь. Долоо хоногийн дундаас ажлын эрч буурч, бүтээмж алдагдах магадлалтай. Уур бухимдал, сэтгэл зовнил таны тайван байдлыг үгүй хийж болзошгүй юм. Тиймээс бясалгал, йога, амьсгалын дасгал хийгээрэй. Ахмад хүнээс зөвлөгөө сонсож амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Хандив, өргөл өргөхөд сайн. 


Үхэр


Хэрэггүй зүйлд мөнгөө үрэхгүйг хичээгээрэй. Хүүхдийнхээ ирээдүйд зориулж мөнгөн хадгаламж нээлгэвэл зохимжтой. Ойр дотны хүмүүс чинь эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Богино хугацааны сургалт, томилолтод явбал танилын хүрээг тань нэмэх болно. Долоо хоногийн сүүлээр сэтгэлийг тань ихээр зовоосон асуудлууд гарч ирж мэдэхээр байна. Тиймээс хүнтэй хэрүүл маргаан дэгдээхээс зайлсхий. Амралтын өдрүүдийг гэр бүлтэйгээ өнгөрүүлээрэй. 



Ихэр

Од эрхсийн нөлөөгөөр ихэрнүүд энэ долоо хоногт биеийн хувьд эрүүл бөгөөд сэтгэл санаа тайван байна. Ажлаа хийхдээ сэтгэл гаргаж, хамгийн сайнаараа хичээ. Амжилт ойрхон байна. Эргэн тойрны хүмүүстэйгээ эелдэг харьцаарай. Гэр бүлийнхэндээ цаг гаргаж, хамт аялаарай. Мөн хүүхдийнхээ боловсролд онцгой анхаар. Үнэтэй эд зүйл худалдан аваад хэрэггүй. Санхүүгийн сахилга баттай байхыг хичээ. Зөвхөн зорилгодоо л төвлөр. Энэ долоо хоногт хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй гэдгийг од эрхэс танд зөвлөж байна. 


Мэлхий

Шинэ долоо хоног таагүй эхэлж мэднэ. Хийх ажилдаа дарагдаж, тавгүйрхэж болзошгүй. Эргэн тойрноосоо хэтэрхий их зүйл хүлээх хэрэггүй. Жолоо барихдаа сэрэмжтэй яв. Аливаа шинэ ажил эхлэхээсээ өмнө дахин тунгаа. Долоо хоногийн дундуур тань эрч хүч сэргэж, эргээд хэвийн байдалдаа орох болно. Гэр бүлийн бизнест хөрөнгө оруулахад тохиромжтой. Ашиг авчирна. Гэр бүл болон найзуудын арга хэмжээнд уригдах болно. Хүмүүстэй эелдэг харьцахыг зөвлөе. 



Арслан 

Арслангийн ордныхны хувьд олон боломжууд угтсан сайхан долоо хоног эхлэх нь. Арилжаа наймаа эрхлэгчид ашиг арвин байна. Шинэ хүмүүстэй танилцаж, хүрээллээ тэлэх хэрэгтэй. Одоо хийх хөрөнгө оруулалт тань ойрын хугацаанд ашгаа өгнө. Хосоо олоход тохиромжтой долоо хоног байна. Долоо хоногийн дундуур эрүүл мэндийн асуудал сэтгэлийг тань зовоож болзошгүй. Өөртөө хатуу хандах хэрэггүй. Хосууд хэрүүл маргаанаас зайлсхийвэл зохилтой. Эс бөгөөс харилцаанд сэв сууж мэднэ. Долоо хоногийн сүүлээр биеийн байдал тогтворжих болно.



Охин 

Охины ордныхон гариг эрхсийн ивээлээр шинэ долоо хоногийг итгэл дүүрэн эхлүүлэх нь. Бизнесээ өргөжүүлэх сайхан боломж гарч ирнэ. Ажил хайж буй бол тохирсон ажлаа олох магадал өндөр. Мэргэшлээ дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө гаргаарай. Гэрлэх санал тавихад тохиромжтой. Аливаа зүйлд дасан зохицох чадвартай байвал шантрах зүйл гарахгүй. Ажил, амьдралын хувьд чухал шийдвэрүүд гаргах хэрэгтэй болно. Эрүүл мэнддээ анхаарч, зөв хооллохыг хичээгээрэй. 


Жинлүүр

Зарим ойлгомжгүй зүйлс өөрөө шийдэгдэнэ. Зогссон ажлууд эргээд хэвэндээ орно. Хүсч бүй зүйлдээ хүрэхийн тулд хичээгээрэй. Үр дүнг нь амсахад ойрхон байна. Хандив, өргөл өргөхөд сайн. Өөрт тань тусламж хэрэгтэй бол ойр дотны хүмүүсээсээ нэрэлхэлгүй асуу. Хүүхэдтэй болохоор төлөвлөж буй хосуудыг гараг эрхэс ивээлдээ авч байна. Долоо хоногийн дундуур тэвчээрийг тань шалгасан сорилтуудтай тулгарч болзошгүй. Зөвхөн зорилгодоо л төвлөр.


Хилэнц

Долоо хоногийн эхээр бие тавгүйрхэх шинж тэмдэг илэрч болно. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Хэрүүл маргаанд бүү оролц. Эс бөгөөс таныг сөрөг бодлууд тойрч эхэлнэ. Хосоо олоход тохиромжгүй долоо хоног. Долоо хоногийн дундуур од эрхэс танд ээдрээтэй асуудлаа шийдэх боломж олгоно. Дотны хүмүүстээ халуун дулаан үг хэлээрэй. Ажилдаа хэт төвлөрвөл эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Ажил амьдралд зориулах цагаа тэнцвэртэй хуваарилаарай. 

 

Нум

Нумын ордныхон сарны нөлөөгөөр шинэ долоо хоногийг аз жаргалтай угтана. Бизнесийн талбарт шинэ хамтрагчтай болбол цаашдын ашиг орлого нэмэгдэнэ. Хэт баярласан болон гунигласан үедээ чухал шийдвэр бүү гарга. Бусдын нөлөөнд автаж болзошгүй. Ажил дээр тань шинэ санаанууд төрөх болно. Туршиж үзэхээс бүү зайлсхий. Энэ долоо хоногт хөрөнгө оруулалт хийх гэж буй бол түр азнахыг гараг эрхэс сануулж байна. Шинэ хүнтэй танилцах, танилын хүрээгээ өсгөх боломжуудаас бүү цааргал.

Матар 

Ашиг орлогоо нэмэгдүүлэхэд ээлтэй долоо хоног эхэлж байна. Дайснууддаа боломж бүү олго. Дарга удирдлагын зүгээс хийсэн ажлыг тань үнэлэх болно. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөө. Хосууд хуримаа хийхээр төлөвлөж буй гараг эрхэс ивээлдээ багтаана. Ажил, бизнест шинэ боломжууд нээгдэнэ. Дотоод хүчээ мэдэрч зөв хуваарилах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр хэт эмзэг мэдрэмтгий болж болзошгүй. Хол аялалд явах хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарч, өөртөө цаг гаргаарай. 



Хумх

Сурч мэдэх, амжилт хүрэхээр тэмүүлж буй бол од эрхэс ивэээх болно. Хүүхдийнхээ ирээдүйд зориулж хадгаламж нээлгэвэл сайн. Чухал шийдвэр гаргах гэж буй бол сайн тунгаа. Шинэ ажил эхлүүлэхэд сайн өдөр. Хосууд аз жаргалдаа умбасан долоо хоног байна. Зогсонги байдалд байсан хөрөнгө оруулалтууд сэргэж эхэлнэ. Зөв гэж үзсэн зүйл дээрээ буулт хийгээд хэрэггүй. Эс бөгөөс дайснуудынхаа олз болно. Өөрийгөө тайвшруулахын тулд хөгжим, дуу, урлаг сонирхоорой. Бие махбод тань сэргэнэ. 


Загас

Санаанд тань хүрэхгүй зүйлс гарч ирвэл уурлаж бухимдаад хэрэггүй. Юун  түрүүнд өөртөө дүгнэлт хийгээрэй. Ажил ихтэй өдрүүд үргэлжлэх нь. Шинэ ажил эхлүүлэхээр төлөвлөсөн бол түр азнаарай. Од эрхсийн нөлөөгөөр дотоод хүч буурч, бие ядрангуй болж эхэлнэ. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөгөөрэй. Долоо хоногийн сүүлээр нөхцөл байдал эргээд хэвэндээ орно. Од эрхэс ивээлээр хосуудын харилцаа илүү бат бэх болно. Гэрлэх санал тавихаар төлөвлөж буй бол энэ долоо хоног ээлтэй.