УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан бөгөөд энэ хугацаа өнөөдөр дуусаж байгаа юм. 

Цар тахлын эсрэг хуулийн өөрчлөлтөд уг хуулийн үйлчилэх хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгаж, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах асуудлыг тусгасан байна. Ийнхүү санал хураалт явуулахад 64.4 хувийн саналаар цар тахлын эсрэг хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжив.