КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Хүний эрхийн Үндэсний Комиссоос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах, хойшлуулах санал, зөвлөмжийг гаргасан. Хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, дээд эрх ашиг, язгуур эрхийг хамгаалах зорилгоор гаргасан уг зөвлөмжид цар тахалд хүүхдүүд олноор өртөж, өвчлөл өндөр байгаа.

Мөн зургаадугаар сарын 11-нд Архангай аймгийн Хайрхан суманд өөрийн морийг хөлсөлж байсан 11 настай хүүхэд мориноос унаж, 50-100 метр газар чирэгдэж, бэртэл гэмтэл авсан тухай цохон тэмдэглэжээ. Одоогоор тухайн хүүхдийн биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.