УИХ-аас эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Уг хуулийн зарим хэсэг заалт нь  Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрсөн.

Үүний дагуу 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн нэр болон холбогдох заалтуудад “эх” гэсний ард “эцэг” гэж  нэмэлт оруулсан юм. Уг хуулийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг шинэчлэн баталсан байна.

Ингэснээр 20 мянга орчим аав 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх, эцгийн тэтгэмжид хамрагдах юм гэж ХНХЯ-наас мэдээллээ.