НӨАТ-ийн хоёрдугаар улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэлсэн байна. 

Нийт 1,166,880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөхөөр баталгаажсаныг МТА-ын Татвар хураалтын удирдлага арга зүйн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг хэлж байв.

2021 оны 4, 5, 6 дугаар сард худалдан авалт хийсэн НӨАТ-ын баримтаа Ибаримт системд бүртгүүлснээр буцаан олголт авна.