АНУ-ын армийн албаныхан Кабулд үйлдэгдэх гэж байсан дахин нэг террорист халдлагыг зогсоожээ. Уг халдлагыг Ирак, Сирид төвтэй Исламын улс бүлэглэлийн гишүүн үйлдэх гэж байсан аж.
АНУ Афгинастанаас энэ сарын 31-нд цэргээ татан гаргана хэмээн мэдэгдсэн ч хоёр талын мөргөлдөөн хурцдах төлөвтэй байна.
Өнгөрсөн пүрэв гарагт Кабулын нисэх буудалд бөмбөг дэлбэрч АНУ-ын нисэх хүчний 13 цэрэг, 170 гаруй Афган хүн эндсэн билээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден уг явдалд буруутай эздийг олж, харицлага тооцно гэж мэдэгдсэн.
Улмаар өнгөрсөн баасан гарагт уг халдлагыг төлөвлөсөн Исламын улс бүлэглэлийн хоёр гишүүнийг дроны цохилтоор устгасан юм.
Эх сурвалж: BBC