Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна. 

Оройн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.Өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээрөдөртөө 19-24 градус, бусад нутгаар өдөртөө 12-17 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр.Өдөртөө 12-14 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 градус дулаан байна.