2020-2021 он засгийн газруудад хамгийн том сорилыг авчирсан. Тэгвэл судалгааны Деллойт компанийн гаргасан 2021 оны олон улсын засгийн газруудын дунд ямар трэнд шийдвэрүүд, үйл явдлуудын талаар товчлон танилцуулж байна. 

#Дижитал засгийн газар эрчээ авав 

Ковид-19  нь олон нийтийн үйлчилгээг дижиталаар хүргэх чиглэл рүү улам эрчтэй орж байна. Дижитал инновациудыг нэвтрүүлснээр ирээдүйн дижитал засгийн газрын суурийг тавьж байгаа юм. 

Олон нийтийн зүгээс ч мөн зайны үйлчилгээн эрэлт улам нэмэгдэж байгаа юм. Ингэснээр олон улсын засгийн газрууд дижитал дэд бүтэц, дижитал ажиллах хүч, иргэдийн холбоотой байдалд оруулах хөрөнгө оруулалтаа нэмж байна. 

#Шууд үйлчилгээ хүргэх 

Засгийн газрын агентлагууд иргэн бүрт чиглэсэн, идэвхтэй харилцаанд чиглэж эхэлсэн. 

#Орон зайн эрх чөлөө 

Зайн оффис, онлайн боловсрол зэрэг нь ирээдүйн засгийн газрыг өнөөдөр авчирч байна. Үүнээс үүдэн, илүү хурдан дасан зохицох, уян хатан ажиллах хүчин бий болж байгаа юм. 

#Их дата динамик 

Бид ирээдүйн чиг хандлагыг харах бүрт “дата”, “мэдээлэл”-тэй тулгардаг. Олон нийтийн агентлагууд иргэд, олон нийтээс цуглуулах дата мэдээллээ үнэ цэнэтэй шийдэл гаргахад идэвхтэйгээр ашиглаж байна. Бид дата динамикийн тусламжтайгаар засгийн газар, төрийн бус байгууллага, хувийн хэвшлээс цугларч буй датаг үр дүнтэй ашиглах байдлаа сайжруулах боломжтой болж байна. 

#Засгийн газар нь сэтгэхүйн систем юм 

Хамгийн шилдэг засгийн газар нь хүнтэй л ижилхэн үргэлж суралцаж, хувьсан өөрчлөгдөж, шийдвэр гаргаж байна. Засгийн газар өөрийгөө “сэтгэхүйн систем” (cognitive system) гэж ойлгож, хурдацтай суралцах арга барилууд нэвтрүүлж байна. Тэд өнгөрсөн, одоон бодит шинэ мэдээлэлд суурилан ирээдүйн тухай илүү оновчтой төсөөлөл, таамаглал дэвшүүлэхэд чиглэж байна. 

#Замган засгийн газар 

Цар тахлын нөхцөл байдал нь илүү хурдан, уян хатан, зорилгод чиглэсэн засгийн газрын хэрэгцээг таниулсан. Засгийн газар хурдан хөдөлж, хурдан шийдвэр гаргах шаардлагатай болж байгаа юм. 

Үүнд, бодлого боловсруулах, дүрэм журам боловсруулах, ажиллах хүчнийг дэмжих гэх мэт хүчин зүйлс орно. 

Кибер экосистем дэх засгийн газрын үүрэг хариуцлага - Кибер халдлага нь байгууллага, олон нийт, салбар, зах зээлд аюул учруулсаар байна. Засгийн газар нь кибер аюулгүй байдалд анхаарал хандуулах шаардлагатай тулгарч байна. 

Засгийн газарт итгэх итгэл - 2020 онд засгийн газарт итгэх олон нийтийн итгэл огцом өссөн. Засгийн газрууд олон нийтийн итгэлийг хадгалж үлдэхийн тулд ил тод байдлаа нэмэх, дижитал систем, үйлчилгээнд төвлөрөх шаардлагатай болж байна.