Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийн дагуу элсэлтийн ерөнхий шалгалтын шинэ товыг зарлалаа. ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллэхдээ,

ЭЕШ-ыг хойшлуулсан нь шалтгаантай. 6,7-р сарын хооронд вирусээр өвчилж байгаа хүмүүсийн дунд хүүхдийн өвчлөл их байсан. Дараагийн шалтгаан нь 12-17 насны хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдаагүй байсан.

Хэрвээ цаг хугацаанд нь авсан бол шалгалт өгөх 40 гаруй мянган хүүхдээс 1000 гаруй нь халдвар авах эрсдэлтэй байсан.

Цаашдаа ЭЕШ-ыг жилд хоёр удаа авах зайлшгүй шаардлага үүссэн хэмээн үзэж байгаа" гэж мэдэгдлээ.