Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтийн төслийн хүрээнд 132,210 тун Пфайзер/БиоНТех BNT162  вакциныг хүлээн авлаа. 

Вакцин худалдан авах гэрээний дагуу энэ оны 3 дугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэгдэхээс өнөөдрийн байдлаар 294,840 тунг хүлээн авсан байна. 

Уг вакциныг хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хийнэ. Мөн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.