Олимпийн тавцанд эх орныхоо нэрийг дуудуулж, төрийн далбаагаа өндөрт өргөсөн тамирчин бүр медалиа хаздаг нь хэдийнээ танил дүр зураг болсон. 

Гэтэл “Токио 2020” олимпын наадмын медалиудыг гар утас, электрон төхөөрөмжүүдийг дахин боловсруулж хийсэн байна. Тиймээс “идэх” зорулалтгүй, тамирчид медалийг амандаа зүүдэг зуршлаа болих хэрэгтэй хэмээн Японы олимпийн хорооноос албан ёсоор мэдэгджээ.  

Мөн энэ удаагийн олимпийг аль болох байгаль орчинд ээлтэй зохион байгуулахаар хичээж буйгаа мэдэгджээ. Ихэнхдээ тамирчид олимпын медалийн цэвэр алт, мөнгө эсэхийг шалгахаар амандаа зуудаг ч Токиогийн олимпийн алтан медалийн нэг хувь нь цэвэр алт бусад хувь нь мөнгө болон зэсээр бүтсэн байна.