Хонь

Сарны нөлөөгөөр хонины ордныхныг эрч хүч энэ долоо хоногийг эхлүүлнэ. Ажилтай холбоотой стрессдэж магадгүй. Тиймээс дотоод мэдрэмжээрээ дагаж, бүх зүйлийг зохицуулахыгг хичээгээрэй. Орлогын шинэ эх үүсвэрийг нээх боломж гарч ирнэ. 

Гэхдээ боломжийг хүлээж биш хайж олдгийг мартаж болохгүй. Сүүлийн хэдэн өдөр од эрхэсийн ивээлээр эд хөрөнгийн асуудлыг амжилттай шийдэх боломжтой. Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахаасаа өмнө зөн совингоо дагаарай. Эрүүл мэндийн багахан асуудал тулгарч магадгүй тул дасгал хөдөлгөөн хийж, чанартай хүнсээр хоолло.


Үхэр

Үхрийн ордныхны хувьд энэ долоо хоног ихээхэн ээдрээтэй байх болно. Долоо хоногийн эхээр эрүүл мэндийн асуудалтай тулгарч, бухимдах шинжтэй. Мөнгөний асуудлаас болж нойргүйдэлд өртөх эрсдэлтэй ба од эрхэс танд хоосон таамаглал гаргахгүй байхыг зөвлөлөө. 

Гэхдээ санаа чилээсэн бүх зүйлийг долоо хоногийн дундуур хяналтандаа авч чадна гэдгийг дуулгахад таатай байна. Долоо хоногийн сүүлийн өдрүүдэд та гэр бүл, найз нөхөдтэйгээ байж завгүй ч гэсэн аз жаргалтай мөчүүдийг өнгөрөөнө. 


Ихэр

Энэ долоо хоногт бизнесийн асуудлууд саадгүй бүтнэ. Удаан хугацаанд хөдөлмөрлөсний тань үр дүн гарч ашиг олж магадгүй. Харин оюутнуудад карьераа өсгөх сайхан боломж нээгдэнэ. Хэрэв та гадаадын коллеж, их дээд сургуульд өргөдлөө илгээсэн бол таатай хариу хүлээн авна. 

Эсрэг хүйсийнхээ хүнтэй харилцаа тогтооход тааламжтай байна. Найз нөхөдтэйгөө илүү дотносож, тэдний бодол санааг ойлгохыг хичээ. Эрүүл мэндийн үзлэгт орж, шинжилгээ өгөхөд илүүдэхгүй ба эрүүл мэнддээ онцгой анхаарахыг од, эрхэс зөвлөж байна.


Мэлхий

Долоо хоногийн эхний хоёр өдөр мэлхийнхэн тун завгүй байх ч од эрхэсийн тусламжтайгаар үүссэн асуудлуудыг хөнгөн шийдвэрлэх болно. Энэ нь танд карьераа өргөжүүлэхэд туслах юм. Долоо хоногийн дундуур харилцааны ур чадвар тань эрс сайжирч, санхүүгийн тал дээр тогтворжино. 

Хэдий тийм ч  орлого, зарлагаа тэнцвэржүүлж хэт их зардал гаргахаас зайлсхий. Гэр бүлийн хүрээнд зарим нэг асуудал гарч магадгүй ба эцэг эхдээ анхаарал хандуулах ёстой хэмээн од эрхэс зөвлөлөө.


Арслан 

Өмнөх долоо хоногийн стресс, уур бухимдал арилж, долоо хоногийг эрч хүчтэй угтах болно. Богино хугацааны аялал эсвэл бизнес уулзалтад явна. Гэр бүл, ах дүү нартайгаа хоорондох маргаан шийдэгдэнэ. Долоо хоногийн дундуур од эрхэс танийг ивээлдээ багтааж, ажлын эрч хүч нэмэгдэнэ. 

Шийдэхэд хэцүү асуудлуудтай нүүр тулах ч зовох хэрэггүй. Зөвхөн зорилго, мөрөөдөлдөө төвлөр. Долоо хоногийн сүүлээр хөрөнгө мөнгөний асуудал сэтгэлийг тань зовоож болзошгүй байна. 


Охин

Шинэ долоо хоногийг уур бухимдал, сэтгэл гутралаар эхлүүлэхээс болгоомжил. Сарны нөлөөгөөр сэтгэл санаа тань тогтворгүй болж байгаа тул биеэ барихыг хичээгээрэй. Ажил орлого тасалдаж болзошгүй тул хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй сайхан харьцаж, эргэх холбоотой ажилла. 

Оюун бодлоо цэгцэлж өөртөө амралт өгөхийн тулд гэр бүл дээрээ зочлоорой. Жолоо барихдаа анхаарал болгоомжоо сулруулж үл болно. Долоо хоногийн дундаас сэтгэл санаа тайвширч, ажил урагштай байна. Өглөг өгч, буян хийвэл сайн. 


Жинлүүр

Жинлүүрийн ордныхон од гарагийн ивээлээр шинэ долоо хоногийг сайхан угтах нь. Ажил болоод хувийн амьдрал цэцэглэнэ. Бизнесийн талбарт шинэ хамтрагч хайж буй бол энэ долоо хоног тохиромжтой. Эд хөрөнгийн маргаан шийдэгдэнэ.  

Долоо хоногийн дундуур сэтгэл тавгүйрхэж болно. Хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн бол түр азнаарай. Чухал шийдвэр гаргах ёстой бол ахмад хүнээс зөвлөмж сонсохыг од эрхэс танд зөвлөж байна. Дурлалт хосууд аз жаргалдаа умбасан долоо хоног өнгөрөх болно.


Хилэнц

Эрүүл мэндийн асуудал сэтгэлийг тань зовоож мэднэ. Ажилдаа сэтгэл зүрхээ зорилж үр бүтээлтэй ажиллабал тушаал дэвшинэ. Хуулийн маргаантай асуудал шийдэгдэнэ. Дайснуудаа боломж бүү олго. 

Энэ долоо хоногт бизнесийн талбарт өндөр үнийн дүнтэй гэрээ хийх, шинэ хамтрагч олоход тохиромжтой. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн асудал сэтгэлийг тань зовоож болзошгүй. 


Нум

Долоо хоногийн эхний өдрүүд таагүй эхэлж байна. Өөрийгөө олон нийтийн дунд ганцаардаж байгаагаа мэдэрч магадгүй. Тиймээс өөртөө цаг гаргаж, тайван байхыг зөвлөж байна.

Эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө няхуур хандаарай. Хэрэггүй зүйлд мөнгө зарлагадахгүй байсан нь дээр. Төлөвлөгөөнд багтаагүй зарим нэг зүйл таны санааг зовоох ч долоо хоногийн сүүлээр асуудал шийдэгдэх болно.

 Гэр бүлийн хүмүүс бие биетэйгээ ярилцахыг зөвлөж байна. Ингэснээр харилцаанд гүн сэв суухаас сэргийлж чадна. Шинэхэн хосуудын хувьд аз жаргалтай долоо хоног болж өнгөрнө. 


Матар

Долоо хоногийн эхний өдрүүд таагүй эхэлж байна. Өөрийн зорилгоосоо зайлсхийх нь тийм ч сайн арга биш гэдгийг од эрхэж анхааруулж байна. Ерөнхийдөө бүх зүйл тийм ч хялбар биш байх болно. Гэхдээ энэ нь түр зуурынх гэдгийг санаарай. 

Долоо хоногийн дундуур эргэн тойрны сөрөг хүмүүсээс өөрийгөө хамгаалж, эмх замбараагүй байдлаас амжилттай гарч чадна. Хөрөнгө оруулагчдыг эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулахаас зайлсхийхийг зөвлөж байна. 

Ашиг олохоо бодохоос илүү эрсдэлээ тооцох нь чухал юм.  Шинэхэн хосууд харилцаандаа сэв суулгаж магадгүй. Гэхдээ энэ нь салалтын шалтгаан болохгүй.


Хумх 

Хумхын ордныхны долоо хоног эрч хүчээр дүүрэн эхэлнэ. Өмнө нь төлөвлөсөн ажлаа хугацаанд нь амжилттай дуусгаж чадна. Мөн бизнесийн холбогдолтой богино аялалд гарч магадгүй.

Ажлын ачааллаа тэнцвэржүүлэхгүй бол ядаргаанд орж магадгүй. Энэ нь таныг улам тэвчээргүй болгож, ажлын бүтээмжийг бууруулах болно. Та шинэ хөрөнгө оруулалт хийхээ хүлээх хэрэгтэй.

Энэ алс хэтэд зөв шийдвэр байх болно гэдгийг од эрхэс сануулж байна. Гэрлэхийг хүссэн хүмүүс сайн мэдээ сонсож чадна. Үерхэж буй хосууд маргалдахаас зайлхийгээрэй.


Загас

Энэ долоо хоног таатай сайхан болж өнгөрнө. Эргэн тойрны хүмүүстэйгээ харилцахдаа хатуу ширүүн зан авир гаргахгүй байхыг сануулж байна. Мөн эрүүл мэнддээ анхаарал тавихыг од эрхэс зөвлөж байна. 

Долоо хоногийн дундуур ажилдаа анхаарал хандуулаарай. Ингэснээр ажлынхаа үр шимийг хүртэх болно. Мөн та бизнесийнхээ түншийн тусламжтайгаар хэцүү шийдвэр гаргаж чадна. Энэ нь хэдий эрсдэлтэй санагдах ч хамгийн зөв сонголт байж магадгүй. 

Шинэхэн хосуудын хувьд бие биенийгээ дэмжиж харилцаагаа бататгахыг зөвлөж байна. Харин ганц бие хүмүүс ханиа олж магадгүй.