АНУ-н Тенниси мужид байрлах Титаникийн музейн мөсөн уул хэлбэртэй хана нурж гурван хүнийг гэмтээсэн байна. Тус осол өнгөрсөн даваа гарагт болсон бөгөөд шархадсан хүмүүсийг яаралтай эмнэлэг рүү хүргэжээ.

Одоохондоо тэдний биеийн байдал нь хэр байгааг мэдээлээгүй байна. 

Музейн эзэд "Бид музейгээр зочилж буй хүмүүсийн аюулгүй байдлыг маш сайн анхаарч ирсэн. Ийм осол гарна гэж огтхон ч төсөөлсөнгүй" хэмээн фэйсбүүкдээ бичжээ. 

Ослын дараа музейг яаралтай хаасан ч зөвхөн тасалбараа урьдчлан захиалсан үзэгчдэд зориулж өчигдрөөс музейг нээсэн аж. Мөн ханыг сэргээн засварлах ажилд доод талдаа дөрвөн долоо хоног шаардагдах юм байна.