Дэлхийн улс орнууд коронавирусын дөрөвдэх давалгаатайгаа тэмцэж буй энэ үед дельта хувилбараас ч салбарласан дельта плас хувилбар бүртгэгдэж эхэллээ. 

Анх энэ хувилбар гуравдугаар сард Европт бүртгэгдсэн бол одоо Их Британи, АНУ, Энэтхэг зэрэг 10 гаруй оронд тархчээ. Өнгөрсөн мягмар гаригт л гэхэд Солонгос улсад дельта пласын хоёр шинэ илэрлээ хэмээн мэдэгдсэн. 

Энэтхэгийн эрүүл мэндийн салбарынхан  делтьа пласыг уушгид үсэрхийлэх чадвар нь өндөр гэдгийг судлан тогтоосон байна. Гэхдээ дэлхий даяар харьцангуй цөөн тохиолдод бүртгэгдсэн учир хэр хурдтай тархаж, өвчлөл үүсгэдэг болох нь тогтоогдоогүй аж. 

ДЭМБ одоогоор коронавирусын 11 хувилбарыг илрүүлэн, судалж байна.