Хонь


Энэ долоо хоногт завгүй бөгөөд бүтээлч өдрүүд үргэлжилнэ. Бизнесээ өргөжүүлэх, гэрээ үзэглэх, шинэ хамтрагчтай болоход ээлтэй. Чухал шийдвэр гаргахдаа гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөрэй. Хосоо хайж буй залууст тун таатай долоо хоног байх нь. 

Бие болоод сэтгэлзүйн эрүүл мэндэдээ анхаар. Найр хурим, үзэшлэгт явбал азгүйтнэ. 


Үхэр

Нар буд гарагтай давхцах тул энэ долоо хоногт үхрийн ордныхон эрч хүч, аз жаргалаар дүүрэн байна. Өнгөрсөн хугацаанд шийдэж чадаагүй асуудлууд эцэслэгдэх болно. Ашиг орлого арвин байна. Тиймээс чадах хэмжээгээрээ өглөг өгөхийг од эрхэс зөвлөж байна. 

Аливаа зүйлд тэвчээртэй бөгөөд сэтгэлээсээ хандвал ямагт үр өгөөжээ өгдөг гэдгийг санаарай. Өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээлүүл. Жолоо барихдаа анхаарал болгоомжоо сулруулж хэрхэвч болохгүй. 


Ихэр 

Ажил, бизнесээс илүү гэр бүлдээ цаг зав гаргах учиртай долоо хоног эхэлж байна. Хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн бол түр азнаарай. Эс бөгөөс том алдагдал хүлээж болзошгүй. 

Хэрүүл маргаанаас зайлсхийж, асуудалд тайван хандахыг хичээ. Долоо хоногийн дундаас буд гараг ивээлээ хайрлаж сэтгэлийг тань зовоосон асуудлууд шийдэгдэнэ. Бясалгаж хийж дотоод хүчээ сэлбээрэй. 


Мэлхий

Мэлхийн ордныхон энэ долоо хоногийг сэтгэл тайван, жаргалтай угтах нь. Ажил, бизнесийн талбарт шинэ хамрагчтай болвол алсдаа үр ашгаа өгнө. 

Ажилдаа няхуур хандаж, алдаа гаргахаас болгоомжил. Эс бөгөөс та дайснуудынхаа олз болно. Хосууд хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Эцэг эх, хамаатнууд дээрээ зочилж, үг сургаалийг нь сонсоорой. 


Арслан 

Гараг эрхэс арслангийн ордныхонд хайр ивээлээ харамгүй хайрлана. Хууль шүүхийн маргаантай байгаа бол ялалт байгуулах магадлал тун өндөр. Харин санхүүгийн сахилга баттай байхыг од эрхэс зөвлөж байна. 

Дарга удирдлагууд тань таны хийсэн ажлын үр дүн, бүтээмжид сэтгэл хангалуун байх болно. Тушаал дэвших таатай мэдээ ч сонсож болох юм. Олон шинэ боломжууд нээгдсэн гайхалтай долоо хоног өнгөрнө. 


Охин 

Эрүүл, эрч хүчтэй шинэ долоо хоногийг угтах болно. Шинэ мэдлэг, мэдээллээр тархиа цэнэглэ. Бусадтай харьцахдаа уур уцаараа дарж, эелдэг байхыг хичээгээрэй. Оюутан сурагчид болон ажил горилогчид таатай мэдээ дуулах нь. 

Хөгжим, дуу, кино урлагт цаг гаргавал таны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд туслана. Хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн чухал шийдвэр гаргахдаа сайтар бодохыг гараг эрхэс танд зөвлөж байна. 


Жинлүүр

Жинлүүрийн ордныхон олон зүйлд анхаарал сарнисан, сэтгэл санаа тогтворгүй долоо хоногийг эхлүүлэх нь. Асуудалд тулгарсан ч тэвчээртэй хандаж, сэтгэлзүйн хүчээр давж гарахыг хичээгээрэй. 

Чухал шийдвэр гаргахдаа заавал ахмад хүнээс үг сонсоорой. Амьдарч буй газраасаа нүүхээр төлөвлөсөн бол энэ долоо хоног тохиромжтой. Ажил, мэргэжлийн онцлогтоо тохирсон сургалтанд хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргаарай. 


Хилэнц

Өмнөх саруудад хичээн ажилласны тань үр ашиг ирнэ. Ах дүү, гэр бүлийхэнтэйгээ ойр байж, сэтгэлээ уудлаарай. Ажил хайж буй хүмүүс тохирсон ажлаа олно.

 Долоо хоногийн дундаас анхаарал төвлөрөл буурч мэднэ. Өөртөө амралт өг. Хэтэрхий их ачааллаар шахаад хэрэггүй. Хосуудын хоорондох маргаантай асуудал шийдэгдэнэ. 


Нум

Нумын ордныхон энэ долоо хоногийг эрч хүчтэй, итгэл дүүрэн эхлүүлнэ. Зөвхөн зорилгодоо төвлөр. Орлого болон зарлагаа ухаалгаар удирдаж чадвал хадгаламжаа өсгөх боломжтой. Тиймээс хэрэггүй зүйлд мөнгө үрэх хэрэггүй. 

Шалтгаангүйгээр зогссон эсвэл хойшлуулсан ажлаа эхлүүлэхэд тохиромжтой долоо хоног байх болно. Эрүүл мэндийн асуудал сэтгэлийг тань зовоош болзошгүй тул эмчийн үзлэгт заавал хамрагдаарай. 


Матар

Долоо хоногийн эхээр гараг эрхэс таныг ивээлдээ багтааж гайхалтай өдрүүдийг бэлэглэнэ. Хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлж буй хором бүрийг мэдэрч, амьдралд талархаарай. 

Аливаа чухал шийдвэр гаргахдаа өөрийгөө сонс. Гэрийнхээ заслыг өөрчлөх, засвар хийхэд тохиромжтой. Долоо хоногийн сүүлээр үр хүүхдийнхээ хичээл сурлагад анхаараад тун завгүй өнгөрнө. 


Хумх

Бүтэн сарны нөлөөгөөр долоо хоног уйтгартай эхлэх болно. Өөрт ашиггүй зүйд цаг хугацаа, эд баялгаа зарцуулах хэрэггүй. Хүлээцтэй биш байдал таныг уур уцаартай нэгэн болгох тул аливаа зүйлд тэвчээртэй ханд. 

Хосууд харилцаагаа нандигнан хайрлаарай. Хэрвээ үл тоосон байдлаар хандвал дотно харилцаа салалтаар дуусаж мэднэ. Долоо хоногийн сүүлийн өдрүүдэд нөхцөл байдал сайжирч, эерэг мэдрэмжүүд таныг хүрээлэх болно.


Загас

Загасны ордныхон энэ долоо хоногт дотоод амар амгаланг илэрхийлж, тайван байхыг хичээгээрэй. Хэрэггүй зүйлд сатааралгүй, зөвхөн зорилгодоо төвлөрөх нь чухал. Эс бөгөөс сэтгэл зовнил, сөрөг мэдрэмжүүд давамгайлах болно. 

Хэлж, ярьж буй зүйлдээ няхуур ханд. Дайснууддаа боломж бүү олго. Хосууд бие биеэсээ юм нуулгүй, үнэн сэтгэлээр хандаарай.