Америкийн Зүрх Судасны Нийгэмлэгийн судалгаанд амархан стрессддэг хүмүүс зүрх, судасны өвчнөөр өвчлөх магадлал 90 хувиар өндөр гэж дурдсан байна.

Судалгааг мэдрэлийн систем, зүрхний цохилт, цусны даралт, амьсгалах зэрэг бие махбодийн үйл ажиллагааг хянадаг норэпинефрин, эпинефрин, допамин гэсэн гурван дааварт шинжилгээ хийжээ.

Стрессийн гормоны түвшин нэмэгдэх бүрд цусны даралт ихсэх эрсдэл 21-31 хувь болж нэмэгддэг аж. 

Нөлөөгөөр нь 60-аас доош насны хүмүүс ч цус харваж байгааг судлаачид онцолжээ. Тэр дундаа залуу хүмүүст цусны даралт ихсэх эрсдэл ч өндөр ажиглагдсан байна. 

Стресст өртөж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Асуудлыг тайвнаар хүлээн авах уу, уурлаж бухимдах уу гэдэг нь таны л сонголт гэдгийг санаарай.


Стрессийн боол болж буй хүмүүст илрэх нийтлэг шинж тэмдэг

  • Давтамжтай сэтгэл зовж, сэтгэл түгших

  • Анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй байх

  • Сэтгэл зүйн байдал тогтворгүй болох

  • Амархан тайвширч чадахгүй байх

  • Хоолны дуршил хэт ихсэх, эсвэл багасах

  • Сэтгэл гутралд орох

  • Өөртөө итгэлгүй болох

  • Тэвчишгүй мэт санагдан, бууж өгмөөр санагдах

  • Зарим тохиолдолд булчин өвдөх

  • Нойрны төлөв байдал өөрчлөгдөх

  • Толгой дүйнгэтэх, эргэх

  • Бэлгийн дур хүсэл буурах

  • Буруу зуршилд автах хандлагатай болох гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ


Тэгвэл стрессийг яаж бууруулах вэ?

Өөртөө хатуурхахаа боль

Хүн гэдэг хязгаартай чадамжтай тулд бүхнийг амжуулж, зохицуулж чадахгүй. Тиймээс өөртөө том босго тавьж, бүтэлгүйтсэнийхээ төлөө өөрийгөө буруутгаж, үзэн ядах хэрэггүй. Нэг удаа бүтэлтгүйтнэ гэдэг таны амьдрал бүтэлгүй гэсэн үг биш. Жаахан тиймхэн өдөр л байсан хэрэг. 

Хангалттай унтаж амар

Унтахад асуудалтай л байгаа бол стресст өртсөний шинж тэмдэг. Сийрэг, хурц оюун ухаан, анхаарал төвлөрөл, үр бүтээмжтэй байдал бүтэн нойрноос ихээхэн шалтгаалдаг. Тиймээс багахан дадал зуршилдаа өөрчлөлт оруулж, цагаа ухаалгаар төлөвлөж, унтаж амархад ач холбогдол өгөх

Хоол хүнсэндээ анхаарал хандуул

Хоол хүнс бидний сэтгэл санаанд нөлөөлдөг. Хоол тэжээл нь тархинд шаардлагатай амин дэм, эрдэс бодис, ус зэрэг тэжээлүүдээр хангадаг учир сэтгэл санаа тогтвортой байхад нөлөөлдөг

Архи, тамхи зэрэг хорт зуршлуудаас татгалз

Мансууруулах бодис нь тархины мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж, тархины эсийг устгаж байдаг тул нөхцөл байдлыг бүр л дэвэргэнэ.