Шинэ Зеландад зургаан сарын дараа  ковидын халдвар нэг тохиолдол батлагдсан даруйд түр хугацааны хөл хорио тогтоов.
Эрх баригчдын зүгээс шинэ тохиолдлыг Дельта хувилбар гэсэн таамаглалдэвшүүлээд байгаа гэнэ.
Одоогоор тус улсын нийт хүн амын ердөө 20 орчим хувь нь л бүрэн вакцинд хамрагдсан. Халдвар авсан хүн очсон далайн эргийн хот болох Кормандел долоон хоногийн турш хатуу хөл хорион байлгах аж. .
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн шийдвэрээр  "Дөрөвдүгээр түвшний" буюу хамгийн хатуу дүрмийг тавих болно. Сургууль, оффис гээд бүх аж ахуйн нэгжүүдийг зөвхөн шаардлагатай үйлчилгээгээр л хаахаар болжээ. 


Халдвар авсан иргэн нь 58 настай эрэгтэй бөгөөд өнгөрсөн пүрэв гаригаас хойш халдврын шинж тэмдэг илэрч эхэлжээ.  Мэргэжилтнүүдийн тооцож байгаагаар халдвар дамжуулах боломжтой дор хаяж 23 газар байна гэж үзсэн байна.

Албаны хүмүүс Дельта хувилбараас айж, шинэ тохиолдол, хил, хорио цээрийн байгууламжийн хооронд тодорхой холбоо байхгүй тул хүчтэй хариу арга хэмжээ авах шаардлагатай байгааг хэлэв.
Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамнаас даваа гаригт гаргасан мэдээллээр сүүлийн хэдэн долоо хоногт тус улсын хил дээр илрүүлсэн Ковид-19-ийн бүх тохиолдол Дельта болохыг тогтоожээ.

Ерөнхий сайд Ардерн телевизээр мэдээлэл өгөхдөө "Хэрэв бид үүнийг даван туулж чадахгүй бол өөр газар юу болохыг бид харсан. Бидэнд ганц л боломж байна" гэж хэлээд дельта хувилбарыг "шинэ шалгуур" гэж ярьсан байна.

Түүний засгийн газрын  вакцинжуулалтын хөтөлбөр харьцангуй удаан хугацаанд хэрэгжиж байгаа бөгөөд хүн амын дөнгөж 20 хувь нь бүрэн вакцин хийлгэсэн. Одоогоор 33 хувь нь л нэгдүгээр тунд хамрагдсан байгаа юм.