Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Арабын Нэгдсэн Эмират улсад оргонож байгаа билээ.. Тэрбээр " Цус урсгахаас урьдчилан сэргийлэхийн тулд Кабулаас явсан гэж мэдэгдэж, ерөнхийлөгчийн ордноос гарахдаа их хэмжээний мөнгө авч явсан тухай мэдээлэл гарсан нь худлаа" гэсэн байна. Мөн  төрийн бусад албан тушаалтнуудын зөвлөснөөр явсан гэдгээ илэрхийлжээ. 

Ганигийн хэлсэнчлэн "Хэрэв би үлдсэн бол цус урссан Кабул хотын гэрч болох байсан" гэжээ. Тэрбээр ням гарагт өдөр тутмын хуваарын дагуу ажиллаж, Кабул дахь нөхцөл байдлыг үнэлэхээр Батлан хамгаалахын яамд очсон аж. Гэтэл үд дунд, томоохон хуйвалдаан болж, түүн рүү халдахаар төлөвлөж байна гэж бие хамгаалагчид нь түүнд хэлснээр ийнхүү эх орноосоо дүрвэжээ.

Эх орноосоо гарсан даруйдаа тэрбээр "Талибанчууд зэр зэвсэг, дайн байлдаанд ялалт байгуулсан ч бидний зүрх сэтгэлийг даван гарахгүй. Би үргэлж эх орныхоо төлөө зүтгэнэ. Афганистан өнө мөнх оршиг.” хэмээн нийтэлсэн юм.