Ойрын өдрүүдэд цаг агаар халуун байх тул наршихаас сэргийлэх нь чухал. Хэрхэн наршихаас сэргийлэх болон илрэх шинж тэмдэг, авах арга хэмжээний талаарх зөвлөгөөг бэлтгэлээ.

Урьдчилан сэргийлэлт:

Халуун нар төөнөж байгаа энэ үед наршихаас сэргийлэхдээ дараах арга хэмжээг авна. Үүнд: 


  • Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх 
  • Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх 
  • Шингэн ус сайн уух 
  • Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх


Нарших үед илрэх шинж тэмдэг:


  • Бие суларч тамир тэнхээ алдах 
  • Толгой эргэж, өвдөх 
  • Биеийн халуун нэмэгдэх 
  • Цээж багтран амьсгаа цухалдах
  •  Царайны өнгө цонхийж цайх 
  • Бөөлжис хүрч, дотор муухайрах 
  • Хөлс гарах нь багасах/ ихсэх/
  • Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах


Наршсаны дараа яах вэ?

  • Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах (сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт)
  •  Бүлээн шингэн уулгах (чихэртэй ус, цэвэр ус)
  •  Хүйтэн жин тавих Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих (мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих) 
  • Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх