Олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний сүүлийн өдөр багийн тэмцээн явагдаж байна. 

Эхний барилдаан +90 кг-ынхны хооронд болоход Ө.Дүүрэнбаяр улсаа төлөөлөн дэвжээнд гарав. Энэ барилдаанд солонгос бөх Ким Мин Жон манай бөхийг ороод ирэхэд нь дагуулж хөл тавиад цэвэр ялав.

БНСУ 1:0-ээр тэргүүлж эхэлсэн эгзэгтэй мөчид манай гол найдвар Д.Сумъяа дэвжээнд гарав. Тэрбээр энэ удаа өрсөлдөгч Ким Жи Сүг мэхээ дутуу хийхэд нь дагуулж дайраад вазари авч яллаа. Хожлын харьцаа 1:1.
Гурав дахь барилдаанд манай Ц.Цогтбаатар Ан Чан Римтэй хүч сорилоо. Хоёр бөх хувийн төрөлд хоёулаа хүрэл медаль авсан гэдгээрээ онцлог. Тун чухал энэ барилдаанд манай бөх торгуулиар ялснаар 2:1 болгов.
Үүний дараа дэвжээнд гарсан Б.Ганхайч дээд жингийнхээ бөх Ким Сеон Гёныг солгой хутгаж вазаригаар ялснаар Монголын баг 3:1-ээр тэргүүлж эхэллээ. Барилдаан бараг 10 минутын турш үргэлжилж, хоёр бөх маш их ядарсан байв.

Улмаар -90 кг-д Г.Алтанбагана дэлхийн аварга Гвак Дон Ханыг торгуулиар ялснаар Монголын баг солонгосчуудыг 4:1-ээр буулган авлаа.


Одоо манайхан шөвгийн наймд Оросын багтай хүч сорих болно.


Монгол-БНСУ 4:1
Ө.Дүүрэнбаяр - Ким Мин Жон 0:1
Д.Сумъяа - Ким Жи Сү 1:1
Ц.Цогтбаатар - Ан Чан Рим 2:1
Б.Ганхайч - Ким Сеон Гён 3:1
Г.Алтанбагана - Гвак Дон Хан 4:1



Монгол, Оросын багийн барилдаан эхэллээ. 

Эхний барилдаанд эмэгтэйчүүдийн 57 кг жинд манай тамирчин Д.Сумъяа Оросын холбооны тамирчин  Дариа Белодид  ялагдлаа.  Хоёрдахь барилдааныг Ц.Цогтбаатар Оросын холбооны улсын тамирчин Муса Могушов ялж онооны харьцааг 1:1 болголоо. 

Гуравдахь барилдаанд Б.Ганхайч Малина Таймазовад торгуулиар ялагдлаа. Одоо дэвжээнд Сайед Моллай гарч ирлээ. Оросын холбооны улсын тамирчин Игор Вандткетай барилдаж үндсэн цаг хоёул вазари үнэлгээ авч цаг сунгасан юм. Нэмэлт цаг Сайед Моллай вазари үнэлгээ авч ялалт байгууллаа.  

Сүүлийн хоёр барилдаанд Оросын багийн тамирчин Александра Бабинцева, Михиал Иголников нар манай тамирчдыг ялж 4:2 барилдаан өндөрлөлөө.

Мнай тамирчид Германы шигшээ багийнхантай дагах барилдаан хийнэ.

Монгол-Орос  3:2
Д.Сумъяа - Дариа Белодид 0:1
Ц.Цогтбаатар - Муса Могушов 1:1
Б.Ганхайч - Малина Таймазова 2:1
Сайeд Моллай-  2:2
О.Мөнхцэцэг- Александра Бабинцева3:2
Ө.Дүүрэнбаяр-Михаил Иголников 4:2

Монгол-германы шигшээ багийн барилдаан эхэллээ.

Эхний барилдаан Ц.Цогтбаатар цаг сунгаж, нэмэлт цагт вазари үнэлгээ авч ялснаар онооны харьцааг  1:0 болголоо. Хоёр дахь барилдаанд манай тамирчин Б.Ганхайч Германы тамирчин Гиованна Скоччимаррод цэвэр ялагдаж онооны харьцаа 1:1 болж тэнцүүллээ.

Манай тамирчин Сайед Моллай Германы тамирчин ЭдуардТриппелыг вазари үнэлгээгээр ялж 2:1 болгосон юм. Жасмин Гравовский манай тамирчин О.Мөнхцэцэгийг цэвэр ялж онооны харьцаа 2:2 болгож тэнцүүллээ. 

Германы тамирчин Йоханнес Фрей  Ө.Дүүрэнбаярыг цэвэр яллаа. Сүүлийн барилдааныг манай тамирчин Д.Сумъяа Тереза Столлотой барилдаж цэвэр ялагдлаа. 

Манай жүдогийн баг тамирчид Токио-2020 олимпыг энэ хүрээд өндөрлүүлж байна.


Монгол- Герман 2:2

Ц.Цогтбаатар- Игор Вандтке 1:0
Б.Ганхайч - Гиованна Скоччимарро 1:1
Сайед Моллай-Эдуард Триппел 2:1
О.Мөнхцэцэг- Жасмин Гравовский 2:2
Ө.Дүүрэнбаяр-Йоханнес Фрей
Д.Сумъяа- Тереза Столл