Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, ажлаа авсан даруй Ерөнхийлөгчийн институт дахь хамгийн эхний томилгоогоо хийжээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн хувиар гаргах хамгийн анхны зарлигаараа Тамгын газрын даргаараа Я.Содбаатарыг, ҮАБЗ-ийн даргаараа Ж.Энхбаярыг томилсон байна.

Я.Содбаатар нь: 

 1974 онд Архангай аймгийн цэцэрлэг хотод төрсөн. 46 настай. Ам бүл 5. Үндэс угсаа Халх. 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр сургууль, 1997 онд Технологийн дээд сургууль, 2004 онд Удирдлагын академи, 2015 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг тус тус төгссөн. Физикч-инженер мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй. 1997-1999 онд ШУА-ын харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан, 1999-2005 онд Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, 2-р ерөнхий нарийн бичгийн дарга, 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, 2011-2012 онд Монгол Ардын намын нарийн бичгийн дарга, 2012-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар тус тус ажилласан.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

  • 1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр баклавар

  • 2004 онд Удирдлагын академи Удирдлагын ухааны магистр

  • 2017 онд Боловсролын их сургууль Түүхийн Ухааны доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

  • 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга

  • 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх

  • 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд

  • 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, Улсын ерөнхий байцаагч

  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга

  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга