Монголын хөл бөмбөгийн ертөнцөөс буурал тивд мэргэжлийн тамирчин болсон анхны тоглогч Г.Ганбаяр Унгарыг орхиж Словак улсын 2-р лигийн баг болох КФС Комарно багтай зээлээр нэгдлээ. 

Зургийг КФС Комарно багийн цахим хаягаас авав

Унгарын Пушкаш академитай 2016 онд урт хугацааны гэрээ хийж байсан тэрбээр нэг жилийн хугацаатай тус багт зээлээр тоглоно. Одоо 20 настай тэрбээр Германы хөлбөмбөгийн Transfermarkt.com сайтаас Азийн хөлбөмбөгчдийн үнийн жагсаалтад 100.000 евро буюу Монгол мөнгөөр 350 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан.

Гэрээтээр тоглох хугацаандаа довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Г.Ганбаяр нь Унгарын хоёрдугаар лигт 26 тоглолтод оролцож 3 гоол оруулж, 1 гоолын дамжуулалт өгчээ.