Сүга Ёшихидэ энэ сард болох сонгуульд өрсөлдөхгүйгээр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч буйгаа зарлалаа. 

Учир нь Японд цар тахлын нөхцөл байдал хүндэрч, түүний рэйтинг бүх цагийн үеийн түүхэн доод хэмжээнд хүрсэн юм. 

Японд коронавирусын 1.5 сая тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хүн амын 40 хувь нь бүрэн дархлаажуулалтад хамрагджээ. Энэ нь бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм.

Мөн "Токио 2020" олимпын наадмыг зохион байгуулахаар шийдсэн нь Японы эдийн засагт хүнд цохилт болсон билээ. Асахи сонин олимпын өмнө судалгаа явуулахад хүн амын 1/3 хувь нь цар тахлын нөхцөл байдалд олимпыг зохион байгуулах хүсэлгүй гэдгээ илэрхийлжээ. Энэ нь түүний рэйтинг унахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. 

Одоо ч Токиод паралимпын наадам үргэлжилж байгаа билээ.

Эх сурвалж: BBC