Хонь

Хонины ордныхон шинэ долоо хоногийг сэтгэл зовох зүйлгүй тайван угтана. Өөртөө зориулж цаг гаргаарай. Уншихыг хүссэн номоо худалдан аваарай. Оюундаа хийсэн хөрөнгө оруулалт эргээд амжилт дагуулна гэдгийг од эрхэс сануулж байна. 

Эд хөрөнгийн маргаантай асуудал шүүхээр нааштай шийдвэрлэгдэнэ. Гагцхүү бичиг баримтаа хугацаанд нь хүлээлгэн өгөх зэрэг жижиг алдаа хийхээс болгоомжил. Алдаа гаргахаас болгоомжилж няхуур хандаарай. Дурлалт хосуудын харилцаанд үл ойлголцол гарч мэднэ. Бие биедээ туньж гомдохоос илүүтэй ярилцаж, ойлголцохыг хичээгээрэй.  


Үхэр

Эерэг сарны нөлөөгөөр үхрийн ордныхон энэ долоо хоногийг эрч хүчтэй угтах нь Олон сар хичээн ажилласан төслийн үр шимээ амсах таатай мэдээ сонсоход ойрхон байна. Тушаал дэвшиж, эерэг өөрчлөлт ирнэ.

Найз нөхөдтэйгөө маргалдаж, муудалцсан бол энэ долоо хоногт эвээ олох учиртай. Эс бөгөөс гомдол, хорсол нэмэгдсээр шийдвэрлэхэд бэрх болно. Ажлын ачаалал ихсэж, төлөвлөсөн ажлаа хугацаанд нь дуусгахгүй байж мэднэ. Энэ үед санаа зоволтгүй ажлын нөхдөөсөө тусламж хүсээрэй.


Ихэр

Шинэ зүйлс туршсан, адал явдлаар дүүрэн долоо хоног айсуй. Гадаадын сургуульд өргөдлөө илгээхээр төлөвлөсөн бол энэ долоо хоног хамгийн тохиромжтой. Хэрэв таны цалин хөлс нэмэгдвэл эргэлзэлгүй хадгаламжийн данстайгаа холбуулаарай.

Ихрийн ордныхон долоо хоногийн дундуур хүүхдийнхээ хичээл сурлагад бэлдээд тун завгүй байх төлөвтэй. Зөв хооллож, тохирсон цагт унтаж хэвшихдээ анхаар. Эрүүл мэндийн асуудлууд сэтгэлийг тань чилээх болно. Ажил горилогчид тохирсон ажлаа олохгүй бол сэтгэлээр унах хэрэггүй.


Мэлхий

Гараг эрхэс энэ долоо хоногт таныг ивээлдээ багтаах нь. Гэр бүлтэйгээ өнгөрүүлж буй цаг минут бүрдээ аз жаргал мэдрэх болно. Ажил, бизнесийн талбарт шинэ хамтрагчтай болох, шинэ төсөл эхлүүлбэл тохиромжтой хэмээн од эрхэс зөвлөж байна. 

Гэр бүлийн бизнестээ хөрөнгө оруулбал алсдаа өгөөжөө өгөх нигууртай. Олны дунд хэлэх үгээ бодож, няхуур хандахыг хичээгээрэй. Бодлогогүй хэлсэн үг бусдыг гомдоож мэдэх тул өөртөө дайсан нэмэх хэрэггүй.


Арслан

Арслангийн ордныхон хайр дурлалдаа умбасан шинэ долоо хоногийг угтах нь. Гэрлэсэн хосууд аялалд гарах, болзоонд явах зэргээр дотно харилцаандаа шинэ зүйлсийг бодож, хэрэгжүүлээрэй.

Нэгэн хэвийн зүйл таныг уйдаадаг тул үргэлж шинийг эрэлхийлж, бүтээлчээр сэтгэдэг зангаа хөгжүүл.

Хуримаа хийж, гал голомтоо бадраахаар төлөвлөж буй хосуудад энэ долоо хоног хамгийн тохиромжтой. Чухал шийдвэр гаргахдаа гэр бүлтэйгээ зөвлөлдөх нь зөв шийдвэр гаргахад дөхөм болно. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэндийн асуудлууд сэтгэлийг тань зовоож мэднэ.

 

Охин

Өмнөх долоо хоногуудад хийсэн хөрөнгө оруулалтууд үр шимээ өгч эхлэх нь. Гагцхүү орлогоо хэрэгцээгүй зүйлд үрэхээс зайлсхийж, санхүүгийн сахилга баттай байх хэрэгтэй. Угаасаа санхүүгийн асуудал цөөнгүй байна. Олон нийтийн арга хэмжээнд оролцож, танилын хүрээгээ тэл, илүү хичээн ажилла.

Бусадтай нээлттэй харилцаж, санаа зорилгоо зөв ойлгуул. Анхны сэтгэгдэл чухал нөлөөтэйг санаарай. Долоо хоногийн дундаас эрч хүч буурч, ядрангуй болж мэднэ. Тиймээс шинэ ажил эхлүүлдээ хянуур байхыг гариг эрхэс сануулж байна. 


Жинлүүр

Шинэ санаагаар дүүрэн бүтээлч долоо хоног өнгөрнө. Ажлын талбарт амжилт гаргаж, хамт олондоо үнэлэгдэнэ. Хичээн ажилласны үр дүнд өөртөө олон боломжийг нээж чадна. Хэчнээн завгүй байсан ч эцэг эх, гэр бүлийнхэндээ цаг гаргахыг хичээгээрэй.

Оюутан сурагчид багшаасаа сайхан мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр таны тэвчээрийг шалгасан олон ч зүйл тохиолдож мэдэх юм. Гагцхүү хүлээцтэй байж чадвал асуудал шийдэгдэхийг од эрхэс сануулж байна.

Хилэнц

Энэ долоо хоногт хилэнцийн ордныхон эрүүл мэнддээ онцгой анхаар. Дан ганц биеийн эрүүл мэндээс гадна сэтгэл санаагаа тогтвортой байлга. Хэрэв сэтгэлийг тань зовоосон асуудал гарвал сэтгэл зүйчид хандахаас бүү цааргалаарай. 

Бусадтай эелдэг харьц. Үл ойлголцол гарсан ч хэрэлдэж муудалцаад хэрэггүй. Бясалгаж хийж, дотоод хүнтэйгээ ярилцах нь уур уцаараа хянахад тустай. Олон зүйлд сатааралгүй, эхлүүлсэн ажилдаа төвлөрөх хэрэгтэй.

 

Нум

Нумын ордныхон шинэ долоо хоногийг таагүй угтах төлөвтэй. Хийсэн алдаандаа харамсахгүй хэрэггүй. Гагцхүү алдаанаасаа суралцаж, дахин давтахгүйг хичээгээрэй. Энэ долоо хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн бол сайтар тунгаахыг гараг эрхэс сануулж байна. 

Ахмад хүнээс үг сургаалыг нь сонсоорой. Долоо хоногийн дундаас нөхцөл байдал дээрдэнэ. Хүүхдэдээ хатуу ширүүн үг хэлж, гомдоогоод хэрэггүй. 


Матар

Сар буд гарагтай давхцаж матрын ордныхонд баяр баясалтай долоо хоногийг бэлэглэнэ. Хийх ажилдаа л бүрэн төвлөр. Хосууд аз жаргалдаа бялхана. Тиймээс эргэн тойрондоо эерэг энерги түгээж, аз жаргалаа бусадтай хуваалцаарай.

Бизнесийн хамтрагчтайгаа эд хөрөнгийн маргаантай байсан асуудал шийдэгдэнэ. Долоо хоногийн дундаас ханиалгах, булчин зангирах зэрэг эрүүл мэндийн асуудал гарна. Тиймээс цаг алдалгүй мэргэжлийн эмчээс туслалцаа аваарай. Эрүүл мэндээ бүү хойш тавь.


Хумх

Энэ долоо хоногт санхүүгийн хувьд ашиг орлого арвин байна. Удаан уулзаагүй найз нөхөд эсвэл ойр дотны хүмүүстэйгээ уулзахад тун таатай. Хань ижилдээ цаг гаргаж, романтик үдшийг өнгөрүүлээрэй. 

Энэ нь таны гэр бүлийн харилцааг бэхжүүлж, амьдралд тань эв зохицлыг авчрах болно хэмээн од эрхэс сануулж байна. Долоо хоногийн сүүлээр сөрөг мэдрэмж авах болно. Ажлын бүтээмж буурахад ч нөлөөлж болох юм. 


Загас

Таны хувьд урьдын долоо хоногуудтай ижил, завгүй долоо хоног өнгөрнө. Хууль шүүхийн маргаанд дуудагдаж болзошгүй. Татвартай холбоотой асуудал байгаа бол яаралтай бичиг баримтаа бүрдүүлэн өг. 

Сөрөг бодлууд танаас салахгүй байвал хөнгөн дасгал хийж, цэвэр агаарт гарахыг од эрхэс зөвлөж байна. Хайртай хүнээсээ эд материал харамлаад хэрэггүй. Хүссэн зүйлийг нь авч өг. Ажил хайж буй загасны ордныхон өөрт тохирсон ажлаа олно.