Биткойн болон криптовалютын арилжааны хэмжээгээр дэлхийн тэргүүлэх компанийн нэгд тооцогдож буй Солонгосын "Корбит" компанийн хувьцааг компьютер болон мобайл тоглоомын Nexon компани худалдан авах хэлэлцээр байгуулснаа зарлаад байгаа бөгөөд ингэснээр тус компанийн удирдлагыг тус компани хэрэгжүүлэхээр болж байна.

Hankyung агентлагийн мэдээлснээр Nexon 91.3 тэрбум вон буюу 80 сая орчим доллар санал болгон Корбит компанийн 65 хувийг худалдан авахаар тохиролцсон байна. CoinMarketCap сайтын эх сурвалжаас үзвэл Корбит нь өдөрт дундажаар 11500 BTC арилжаалдаг бөгөөд ТОП-15 арилжааны компанийн нэг юм.

Энэхүү үйл явдал нь компаниудын энэ чиглэл дэх сонирхол нэмэгдэж буйг харуулж байгаагийн зэрэгцээ тоглоомын бизнес эрхлэгчдийн хувьд блокчэйн технологийн ирээдүйг ихээхэн өөдрөгөөр төсөөлж буйг харуулж байна.

1995 онд АНУ-д байгуулагдсан Nexon компани нь онлайн таавар, тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компанийн хувьд тоглоом худалдаалахтай холбоотойгоор бага дүнтэй шилжүүлэг их хэмжээгээр хийгддэг юм.

Эх сурвалж: www.trade.mn