Монголд “хүйсийн хоорондох ялгаа” өссөн нь боловсролтой олон эмэгтэйчүүдэд тохирох эр нөхөр олдохгүй байгаа нэг шалтгаан болж байна. Учир нь эцэг эхчүүд хүүгийнхээ боловсролоос илүү охидынхоо боловсролд анхаарал хандуулдагаас үүдэлтэй юм.

Энэ нь бусад улс гүрнүүдэд болж байгаа үйл явдлын эсрэг шинжтэй байгаа нь Монголчуудын хувьд ихээхэн онцлог юм. Өнгөрсөн хэдэн арван жилийн туршид охидууд л эцэг эхээ өндөр настай болоход нь илүү анхаарал халамж тавина гэдэг итгэл үнэмшилээс үүдэн уг чиг хандлага даамжирсан байна. Үүний зэрэгцээ, хөвгүүд гэртээ үлдэж, малаа малладаг.

Ихэнх Их дээд сургуульд суралцсан эмэгтэйчүүдийн дийлэнх нь нийслэл Улаанбаатар хотдоо ажилж, амьдрахыг хүсдэг. Эдгээр боловсролтой Монгол эмэгтэйчүүдэд ажилд ороход бэрхшээлтэй байдаггүй ч, боловсролтой нөхөр олоход харин эсрэгээрээ байдаг байна. Учир нь тэдний хүйсийн тооны харьцаа боловсролтой эрэгтэйчүүдийн тооноос хол давсан учраас гэж Английн Guardian сонин мэдээлэв.

Улсын статистикийн албаны үндэслэсэн судалгаагаар, Улаанбаатар хотод гэрлэлтийн хувь нь 2007 онд 1000 хүн тутамд 22.9 болж, 2016 онд 1000 хүн тутамд 8.9 болж буурсан байна.

Улаанбаатар хотод эрэгтэйчүүдээс давсан 60 мянга гаруй эмэгтэйчүүд байгаа нь 1.5 сая хүн амтай хотод статистикийн хувьд тийм ч их ач холбогдолгүй мэт харагдаж байгаа боловч энэ нь сургууль болон ажлын байранд илт ялгаатай байна.

Хотын 15 наснаас дээш эрчүүдийн 40 хувь нь гэрлэсэн байгаа бол эмэгтэйчүүдийн хувьд 32 хувьтай байдаг байна. 

Монголын эмэгтэйчүүд 29 нас хүрэхээсээ өмнө ажил мэргэжилтэй болж, гэрлэхээр төлөвлөж байгаа ч тохирох нөхөр хайж олох нь маш хэцүү. 

Жишээ нь, Зулаа (түүний жинхэнэ нэр биш) нөхөртэй болохын тулд их урт хугацаанд хичээсэн. Одоо 39 настай, эдийн засагч мэргэжилтэй тэрээр бөө дээр очих, "сохор" болзоонд явахаас эхлээд бүгдийг оролдсон ч бүтэлтэй болсон зүйл одоогоор байхгүй. Тийм болохоор шаардлагаа багасгахаар шийджээ. “Одоо би мөнгөтэй, эсвэл заавал өндөр боловсролтой нэгнийг хайхаа больсон зүгээр л надад халамж тавьдаг, байгаагаар минь хүлээн зөвшөөрдөг, зөөлөн сэтгэлтэй, намайг сонсдог байхад л хангалттай” гэж Зулаа хэлсэн юм.

"Залуу охидууд амжилтанд хүрэх ёстой гэж боддог, тэгвэл амжилтанд хүрсэний дараа түүнд тохирох нөхөр байхгүй байна. Бас нийгмээс гэрлэлтийн дарамт ирдэг, гэхдээ тохирсон нөхөрөө олох нь маш хэцүү" гэж Монголын сэтгүүлч Алима Алтангэрэл хэлэв. 

Говьсүмбэр аймгийн эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн Болдбатын хэлснээр, эсрэг тэсрэг жендерийн ялгаа нь хүмүүсийн харьцаанд нөлөөлж байна. Гэсэн бол "Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гарсанаас эрчүүдийг дорд үзэж эхэлсэн" гэж Төмөр тайлбарласан юм. 

"Эмэгтэй хүн дутуу боловсролтой, тэвчээргүй хүнтэй амьдрахыг хүсдэггүй. Нөгөө талаас эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг баян чинээлэг, илүү боловсролтой хүмүүсийг эрж хайдаг гэж боддог". 


Улаанбаатарт клуб, бааруудад "сохор" болзооны арга хэмжээ зохион явуулсан хэдий ч оролцогчид нь ихэвчлэн эмэгтэйчүүд байгаа тул тохиромжтой нөхөрөө олох нь бэрхшээлтэй хэвээр байна.



Эх сурвалж: https://nextshark.com/mongolia-reverse-gender-gap/