Нидерландад болсон алдарт “Pink Pop” хөгжмийн их наадамд хүрэлцэн ирсэн хэсэг бүлэг хүмүүс рүү жижиг оврын автобус дайрсны улмаас 1 хүн амиа алдаж, 3 хүн бэртэл гэмтэл авчээ. Энэ тухай “De Morgen” сонин мэдээлсэн байна.

Осол хөгжмийн их наадам зохион байгуулагдаж байсан газраас холгүй болжээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр, осол гаргасан автобусны жолооч хэргийн газраас даруй зугтсан бөгөөд хэргийн шалтгааныг олж тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг