Нидерландын Хойд тэнгисийн эрэгт байдаг Роттердам хотод оршин суугчдын ая тухыг хангах зорилгоор дахин боловсруулсан материалыг дахин сэргээн гайхалтай шинэ орон зай бий болгож байна. Үүнийг усан дээр байгуулсан аж. Роттердамын Хөвөгч Парк зочидод нээлттэй байгаа хэдий ч усан сувагаас гаргаж авсан хуванцарыг дахин боловсруулан бүтээсэн парк нь загвар төдий ч улам өргөжих болно гэжээ.

Дахин боловсруулсан хуванцарыг зургаан өнцөгт хэлбэртэй болгож, Роттердамын Маас голын төрх байдлыг дүрслэн харуулсан гэж уг төслийг эхлүүлсэн Recycled Ireland Foundation (Дахин Боловсруулсан Арал Сан) мэдэгджээ. Хуванцар хаягдалыг хотын усан хоолойноос гаргаж авдаг ба “хогны занга” нь далайд хуванцар орохоос сэргийлдэг ажээ. 

Уг сангийн  мэдэгдсэнээр, уг паркийг бүтээх ажилд сайн дурын баг болон оюутнууд жил хагасын турш, хуванцарын хаягдал цуглуулж тусалсан байна.


Өнгөрсөн долдугаар сарын 4-нд нээлтээ хийсэн паркийн зургийг доор оруулсан болно.

Одоогийн байдлаар загвар төдий ч нийтэд нээлтэй ажээ.

Энэхүү парк нь хүмүүс төдийгүй, ойр хавийн ургамал , шувууд болон загасны амьдрах орчинг бий болгож байгаа гэжээ.

Яаж хийсэн талаар товч танилцуулахад усанд байршуулсан хог хаягдалыг цуглуулдаг торноос хуванцарыг цуглуулсаны дараа барилгын материал болгодог. Үүнийг паркийг барихад ашигладаг байна.