Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос эрүүл мэндийн салбарын сувилагч, ажилтнууд цалин хөлсөө нэмэгдүүлэхээр тасралтгүй тэмцэж, санал, шаардлага, мэдэгдэл өгч, жагсаал, цуглаан хийж байгаа билээ. Гэвч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй байгаа учраас тэд хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна. 

ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын дэргэд байгуулагдсан түр хороодоос 6 дугаар сарын 26-ны 17.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 66 эмнэлэг, орон нутгийн 16 аймаг бүх ажилчид хурлаа хийж, хугацаагүй ажил хаялтанд нэгдэхээ мэдэгджээ.


Өнөөдрийн байдлаар ажил хаяхаар мэдэгдээд байгаа эмнэлэгүүд

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

Халдварт өвчин судлалын үндэсний төв

Арьсны өвчин судлалын үндэсний төв

“Өргөө” амаржих газар

“Хүрээ” амаржих газар

“Амгалан” амаржих газар

Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Багануур, Налайх дүүргүүдийн Эрүүл мэндийн төв,

Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг

Зоонозын өвчин судлалын үндсэний төв

Нийслэлийн шүд эрүү нүүрний төв

Хүүхдийн төв сувилал

Түргэн тусламжийн төв

Уламжлалт анагаах ухаан техологийн хүрээлэнгийн эмнэлэг, Энэрэл эмнэлэг

Наркологийн эмнэлэг

Эмгэг судлалын үндэсний төв

Геронтологийн төв

Нийслэлийн 41 өрхийн эрүүл мэндийн төв нийт 68 эрүүл мэндийн байгууллагууд 

Орон нутгаас:

Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Говь-Алтай аймгууд болон Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Архангай аймгийн Өгийнуур зэрэг сумын эрүүл мэндийн төвүүд нийт 17 аймаг, 3 сум ажил хаялт зохион байгуулах шийдвэр гаргаад байна. 

Ажил хаялтанд нэгдэх эмнэлгүүд цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа ба өрх, сум, багт хүрээгээ тэлж байна гэж Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноом мэдээллээ.