Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас гадаад паспортын үйлчилгээг өнгөрсөн 4 дүгээр сараас төвийн 6 дүүрэг рүү шилжүүлээд буй юм. 

Ингэснээр Зуун айлд байрлах Үйлчилгээний 1 дүгээр байр буюу нэг цэгт төвлөрч байсан гадаад паспортын үйлчилгээг сааруулж, 10 цэгээр дамжуулан иргэдэд үйлчилж эхэлсэн. 

Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээний ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор энэ оны 04 сарын 09-ний өдрөөс эхлэн: 

  • Баянгол, 
  • Сүхбаатар,
  • Чингэлтэй, 
  • Хан-Уул, 
  • Сонгинохайрхан, 
  • Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, 
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 4 төвд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээг үзүүлж байна. 

Өөрөөр хэлбэл, иргэд харьяалал харгалзахгүйгээр төвийн 6 дүүрэг, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн  улсын бүртгэлийн хэлтсээс гадаад паспортын үйлчилгээг авдаг болсон.

Харин Зуун айлд байрлах үйлчилгээний 1 дүгээр байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхгүй. 

Улсын бүртгэлийн байгууллага нь 2015 онд 286862, 2016 онд 298464, 2017 онд 350421, 2018 оны 03 сарын 15-ны өдрийн байдлаар 70489 иргэнд гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээ үзүүлсэн аж.