Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойлжээ.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотод агаарын чанар автозам дагуух цэгээс бусад цэгүүдэд цэвэр болон хэвийн түвшинд байлаа. Тээврийн хэрэгслээс голчлон ялгардаг азотын давхар исэл (NO2)-ийн 7 хоногийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар их байсан бол 24 цагийн дундаж хамгийн их агууламж Агаарын чанарын стандартаас 1.9 дахин их байв.


Эх сурвалж: ЦУОШГ