Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдээс ирүүлсэн санал хүсэлт зорчих эрэлтэд үндэслэн дараах чиглэлүүдийн замналд өөрчлөлт оруулаад байна. Үүнд:

  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо,
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Зунжин-7 буудал-Нисэх” чиглэлийг 2 чиглэл болгон хувааж иргэдэд үйлчлэх хүлээгдлийн хугацааг багасгалаа.


  • Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10 дугаар хорооны иргэдээс удаа дараа ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ3” чиглэлийг 2 чиглэл болгон хүлээгдлийн хугацааг багасган, иргэдийн зорчих эрэлтэд нийцүүллээ.

  • Чингэлтэй дүүргийн 17, 18, 19 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн Ч:24а “Зунжин-Сонсголон-ТЭЦ4”, Ч:24б “Зүрх уул-Гурвалжингийн гүүр-ТЭЦ4” чиглэлүүдийн замналд өөрчлөлт орууллаа.

  • Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний Ч:54 “Яармаг-10 дугаар хороолол-3, 4 дүгээр хороолол-Зурагт” чиглэлийн замналыг Баянхошууны суурьшлын бүс хүртэл сунгаж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн болно.

Өөрчлөлт орсон чиглэлүүдийн үйлчилгээг 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлсэн тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш өгөх боломжтой.


Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар