Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар албан даалгавруудын явц байдлыг эрчимжүүлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын дулаан зогсоол, засварын байр, угаалгын цэг болон үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүдэд тус газрын удирдах албан тушаалтнууд хяналт, шалгалт хийж ажиллалаа.

Шалгалтаар 668 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас өнгө үзэмж муу 42, чиглэлийн урд хаяггүй 1, хойд болон хажуу хаяггүй 14, гадна болон дотор цэвэрлэгээ хийгдээгүй 65, суудлын бүрээс бохир 31, суудлын бүрээс дутуу 34, суудлын бэхэлгээ муу 15, жолоочийн ажлын хувцасгүй 22, заалны зүүжин бариул дутуу 16, Ахмад настан, ХБИ, хүүхэдтэй эхчүүд, жирэмсэн эмэгтэйд зориулсан суудалгүй 26 зэрэг нийт 266 зөрчил илэрчээ. 

Зөрчлүүдийг газар дээр нь арилгуулж, үйлчилгээний чанар, соёл, угаалга цэвэрлэгээ сайжруулах чиглэлээр хийж буй ажлаа эрчимжүүлэх үүрэг өглөө.


Эх сурвалж: Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар