МTV-ийн VMA гийн шагнал гардуулах ёслолын үеэр реппер Ники Минажийн “Queen” цомог, Кайли Женнерийн найз залуу Трэвис Скоттын “Astroworld” цомгийн дараа Billboard 200 жагсаалтад орсоны дараа Ники Минаж бухимдаж байгаагаа нуугаагүй юм. 

Учир нь тэрээр өөрийн цомгийг хамаг хөлсөө гарган бүтээсэн бөгөөд харин Трэвис Скоттын хувьд алдартай найз бүсгүй, охин Стормигоо ашиглан уг амжилтанд хүрсэн хэмээн твиттерт бичсэн байна. Скот 50,000 гаран альбомоо зарахад ямар ч хүч зараагүй, Кайлигийн олон мянган дагагчтай сошиал сүлжээг ашиглан тус альбомоо сурталчисан гэжээ.

Түүнээс сэтгүүлчид Кайлитай ямар нэгэн асуудалтай эсэхийг лавлахад “Би Кайлид хайртай, энэ бол хоёр артистын хоорондох асуудал. Тэр үүнд буруугүй” гэжээ. Тэрээр мөн Billboard-ийн шалгаруулалтандаа өөрчлөлт оруулахыг хүсчээ. Гэсэн ч Кайли VMA-ийн үеэр аль болох Никитэй тулгарахгүйг хичээсэн гэнэ.