Ники Минаж тус ёслолыг нээсэн тоглолтынхоо үеэр бүжигчдийн хамт титэмний доор гялалзсан “bodysuit” өмсөн гайхалтай үзүүлбэр үзүүлжээ.  

Дараа нь охидын хамтлаг болох Little Mix-тэй хамтран “Woman Like Me” гэх хосолсон уран бүтээлээ таницуулсан байна. Х Фактор тэмцээний ялагч бүсгүйчүүд цагаан өнгийн цамц, хар зангиа зүүн , томдсон өмд өмсөн, репперийг бүчсэн нь Никиг улам хүчирхэг харагдуулна. Мэдээж түүний үзүүлбэр фенүүдэд нь маш их таалагдсан гэдэгт итгэлтэй байна.

Энэ жилийн одод түгсэн шагнал гардуулах ёслолыг Хейли Стейнфэлд хөтлөн явуулсан ба мөнгөлөг өнгийн мини даашинз өмссөн байна.  

Дуучин Камила Кабелло шилдэг дуучин, шилдэг дууны шагнал хүртжээ.

 

Тус оройны онцлох артистуудын нэг бол яах аргагүй Испаний дуучин Розалиа байсан бөгөөд  яагаад европт нэр хүндтэй болсноо гайхалтай үзүүлбэрээрээ баталан харуулжээ. Тэрээр таазаа гаргасан савхин “jumpsuit”-ийн дотор загасан хээтэй торон тирко өмсчээ.

Түүний дараа Алессиа Кара дэлхийн шилдэг тайз, хамгийн шилдэг электро бүтээлээр “Marshmello” нь тус тус шалгарчээ. Тэрээр үслэг хантаазны дотуур “bodysuit” өмсөн Back to Life тракаа сонордуулжээ. Эрч хүчтэй үзүүлбэр нь Мuse-ийн үзүүлбэртэй гайхалтай нэгдэж үзэгчдийг доргиосон байна. 

Карагийн дараа алдарт Жанет Жексон тайзыг эзэгнэсэн бөгөөд өөрийн классик хит дуу болох “All For You” дуугаа дуулахад фенүүдийнх нь сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрчээ. Тэрээр “дэлхийд танигдсан артист” гэсэн өргөмжлөл хүртжээ.

“I’m as mess”-ийг дуулсан дуучин Бэбэ Рекса улаан өнгийн секси PVC өмссөн нь үнэхээр “солиотой” харагдаж байсан байна. 

Түүний гайхалтай үзүүлбэрийн дараа Америкийн дуучин Хелси өөрийн дебьют хит “East Side”-ыг дуулахдаа шилэн хаалтны ард гинжээр дүүжлэгдсэн байна. 

Үзүүлбэрийнх нь дундуур  бороо орон үзэгчдийг алмайруулж чадсан . Тэрээр PVC корсетний дотуур цагаан богино даашинз өмсчээ. 


Бусад гайхалтай үзүүлбэрүүдийн зургуудаас хүргэж байна.


Эх сурвалж: https://www.dailymail.co.uk