Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын "TRAINAIR PLUS" хөтөлбөрийн "Жинхэнэ" гишүүн байгууллагад 3 жил тутамд хийгддэг гэрчилгээ сунгах шалгалт Нисэхийн сургалтын төвд болж байна.

Энэ сарын 02-06-ны өдрүүдэд хийгдэж буй тус шалгалтын шалгагчаар ICAO-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын Сургалтын үнэлгээ, зөвлөх үйлчилгээний газрын дарга ноён Herve Touron, Австрали улсын Southern Queensland их сургуулийн Агаарын тээвэр, ложистик хариуцсан дарга ноён Paul R Bates /PhD/ нар ажиллаж буй юм.

Нисэхийн сургалтын төв нь 2016 онд “Иргэний нисэхийн дүрэм-141”-ийн дагуу “Иргэнийн нисэхийн сургалтын байгууллага, гэрчилгээжүүлэлт”-ийн хугацааг 5 жилээр, ICAO-ийн “TRAINAIR PLUS” хөтөлбөрийн дэмжигч гишүүн байгууллагын гэрчилгээний хугацааг 3 жилээр сунгуулж, "TRAINAIR PLUS" хөтөлбөрийн жинхэнэ гишүүн байгууллагын эрхийн гэрчилгээг аваад байсан. Ингэснээр ОУИНБ-ын стандарчилагдсан хөтөлбөр бүхий олон улсын хэмжээний сургалтыг өөрийн оронд зохион байгуулдаг болсон.