Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Нисэх-Миний ирээдүй" мэргэжил сурталчлах өдөрлөгийг энэ бямба гарагт зохион байгуулахаар болжээ.

Өдөрлөгөөр нисэхийн салбарт ажиллах хүсэл, сонирхолтой оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулан нисэхийн чиглэлийн ямар мэргэжил эзэмших, гадаад, дотоодын их, дээд сургуулиудын мэдээлэл, ажлын байранд тавигддаг шаардлага гээд олон талын мэдээ, мэдээллийг нэг дороос авч болох байна юм.

Тус өдөрлөгт Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний алба салбарууд, “МИАТ ХК, “Хүннү эйр” ХХК, "Аэро монголиа" ХХК, “Отгонтэнгэр”, Изинис, Нислэг Төв зэрэг газрууд оролцох юм.