ТОКИО. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компани ирэх хэдэн жилийн хугацаанд дэлхий даяарх 10 мянга гаруй ажлын байраа цомхотгохоор болжээ. Тус компанийн цомхотгохоор төлөвлөж буй ажлын байрны тоог өнгөрсөн тавдугаар сарын мэдэгдэлтэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ.

“АНУ, Европ болон бусад томоохон зах зээлийн борлуулалтын үзүүлэлт сулрах төлөвтэй байгаатай холбогдуулан уг шийдвэрийг гаргасан” гэж “Nissan” компанийн мэдэгдэлд дурджээ. Тус компанийн 2018 оны санхүүгийн жилийн орлогыг өмнөх оныхтой харьцуулахад 40 орчим хувиар буурсан байна. 

Эх сурвалжуудын мэдээлснээрNissan” компани гадаадын орнууд дахь үйлдвэрүүдийнхээ үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. “Nissan” компанийн автомашинуудын борлуулалт суларч байгаагийн зэрэгцээ компанийн тэргүүн асан Карлос Гоны шуугиан компанийн нэр хүндэд ихээхэн нөлөөлжээ. Тус компанийн удирдлагууд одоо менежментийн системийг дахин боловсруулахаар ажиллаж байгаа ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг