ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг “Nissan” дэлхийн зах зээлээс 450 мянган автомашинаа  эргүүлэн татахаар болжээ.

Эргүүлэн татах болсны шалтгаан нь тоормосны системийн насост доголдол илэрсэнтэй холбоотой бөгөөд тоормосны шингэн гоожих нь зарим тохиолдолд удирдлагын электрон хавтанд шингэн орж ирснээс болж богино холболт үүсэн гал гарч болзошгүй байна. 

Эргүүлэн татах автомашинуудын ихэнх нь Хойд Америкийн зах зээлд зориулж үйлдвэрлэсэн машинууд аж. Тухайлбал, 2015-2018 онд үйлдвэрлэсэн "Murano" дунд оврын кроссовер жийпүүд, 2016-2018 онд гаргасан "Maxima" загварын суудлын автомашинуудыг татна. Үүнээс гадна, 2017 оноос хойш үйлдвэрээс гарсан “Infiniti QX60” болон “Nissan Pathfinder” жийп машинд согог илэрчээ.

Согогтой маш олон автомашин байгаа тул эргүүлэн татах ажил ирэх зун хүртэл үргэлжлэх юм байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг