ТОКИО. /Reuters/. Nissan” компанийн тэргүүн Хирото Сайкавагийн огцрох асуудал болон түүнийг халаа авах боломжтой хүмүүсийн талаар тус компанийн нэр дэвшүүлэх хорооны гишүүд даваа гарагт хэлэлцэнэ.


Уг мэдээлэлд ойр эх сурвалжуудын мэдээлснээр, Х.Сайкава огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ажээ. Х.Сайкава албан тушаалаа дараагийн хүнд шилжүүлэн өгөх хүсэлтэй байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлснийг “Nikkei” сонин уламжилсан байна.


Nissan” компанийн тэргүүн зохисгүй нөхөн төлбөр авсан гэдгээ өнгөрсөн долоо хоногт хүлээн зөвшөөрсөн боловч компанийн дүрэм журмыг зөрчих тушаал гаргаж байгаагүй гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг